Мексикт гэмт хэргийн гаралт өндөр байдаг нь хар тамхи дамлагч бүлэглэлүүдийн хууль бус ажиллагаатай шууд холбоотой юм. Олон улсын тоймч Фарийд Закариа Мексикийн удирдлагууд гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг үр дүнтэй тэмцэж байна уу гэдэг талаар тайлбар өгчээ.
Өнгөрсөн долоо хоногт нэгэн байгууллагын гаргасан бичлэгээс Мексикт хар тамхи дамлагч мафиудын толгойлогч нарыг баривчилж, тэдний хууль бусаар олсон бэлэн мөнгө болон кокайныг олон нийтийн өмнө дэлгэн үзүүлж байгааг харж болохоор байна. Тус бичлэгт хүүхдүүдийг тоглуулсан бөгөөд энэ дүр зураг Мексикт бараг өдөр бүр давтагддаг юм. Энэ бичлэгээр дамжуулан улс орныхоо ирээдүйн талаар, хүүхдүүдийн талаар бодож үзээч хэмээн Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хандан уриалжээ. Хар тамхины дайн Мексикийн эрх баригчдын санааг зовоож байна. Ялангуяа хойд хил орчмын мужуудад хар тамхи дамлагч бүлэглэлүүдтэй холбоотой гэмт хэргийн гаралт өндөр байгаа юм. Фелиппе Кальдерон 2006 онд Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш Мексикт хар тамхитай холбоотой гэмт хэрэг хүчирхийллээс болж 50 мянга гаруй хүн амь үрэгджээ. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд Афганистанд амь үрэгдсэн иргэдийн тоогоос хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Кальдероныг хар тамхины мафиудын эсрэг ажиллагаанд том алдаа гаргасан гэж үзэх хүн олон байдаг байна.
Америкийн хар тамхитай тэмцэх алба болон гааль, хилийн хамгаалалтын албанд ажилладаг байсан Роберт Боннерын хэлснээр зарим нэг сөрөг мэдээллүүд байгаа ч Ерөнхийлөгч Кальдерон хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг тэмцэж, томоохон амжилт олжээ. Учир нь Кальдероныг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед Мексикийн зургаан хар тамхины бүлэглэл зөвхөн хар тамхинаас жилдээ 10 тэрбум долларын орлого олдог байсан байна. Тэд төрийн албан хаагчид болон цагдаа нарт авилга өгч, авилга өгч чадахгүй хүмүүсээ хөнөөдөг байжээ. Харин Кальдерон хар тамхины мафиудын эсрэг ажиллагаанд цэрэг армийг татан оролцуулсан юм. Үүнээс хойш 50 мянга гаруй хүн амь үрэгдсэн байна. Гэхдээ гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаа анхнаасаа амар хялбар байгаагүй. Хар тамхи дамлагчид Мексикт бараг хяналтаа тогтоогоод байжээ. Гэхдээ Кальдероны хэрэгжүүлсэн бодлогын ачаар Мексикийн засгийн газар хар тамхины томоохон 40 гаруй бүлэглэлийн гишүүдийг устгасан байна. Экономист сэтгүүлд онцолсноор 2007-2008 оны хооронд Мексикт хар тамхитай холбоотой хүн амины хэргийн гаралт 29 хувиар өсчээ. Харин дараа жил нь 22 хувь, 2010 онд 28 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ өнгөрсөн онд өсөлт буурч, хүн амины хэргийн гаралт найман хувиар л өсчээ.
Одоо Мексикийн зарим хар тамхины мафиудын хүч нөлөө суларсан учраас гэмт хэргийн гаралт цаашид буурч мэднэ. Саяхан явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Мексикчүүдийн 45 хувь нь засгийн газар хар тамхины мафиудын эсрэг амжиллттай ажиллаж байна гэж үзсэн бөгөөд 83 хувь нь цэрэг армийг хар тамхины мафиудын эсрэг ажиллагаанд татан оролцуулж байгаа Кальдероны бодлогыг дэмжсэн байна. Засгийн газар дотоодын террорист юм уу ар тамхины бүлэглэлүүдийн эсрэг бодлого шийдвэртэй ажиллагаа явуулж эхэлбэл үргэлж ялалт байгуулдаг. Үүнийг сүүлийн 10 жилийн хугацаанд Колумбад болсон үйл явдлаас хар болно. Мексикийн дараагийн ерөнхийлөгч хар тамхины мафиудын эсрэг ажиллагааг үргэлжлүүлэн явуулбал амжилт олох магадлал өндөр байна. Мексикийн ерөнхийлөгчийн сонгууль долдугаар сард болох бөгөөд Кальдерон 12-р сард албан тушаалаа хүлээлгэж өгнө. Мексикийн удирдлагууд хойч үеэ аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэхийн тулд хар тамхины мафиудын эсрэг эрчимтэй тэмцэх хэрэгтэй юм. Гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг цэрэг армийг ашиглаж байгаа ч хүчирхийлэл эцэс болохгүй байгаа. Гэхдээ энэ нь өмнөх шигээ юу ч хийхгүй байснаас дээр юм. Магадгүй Мексикийн хар тамхины бүлэглэлүүд Төв Америк руу нүүснээр Мексикийн эрх баригчид ялалт байгуулж болно. Гватемал улс тэдний хувьд гол газар болж байна.
АНУ–ыг хар тамхины хамгийн том зах зээл гэж үздэг. Тиймээс Мексикийн хар тамхины бүлэглэлүүд Америк руу хар тамхи гаргаж ашиг олохын тулд үхэн хатан тэмцэлддэг юм.
Э.АМАР