НҮБ-ын ажиглагчид Сирийн засгийн газрын хүчнийхэн болон босогчид гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавихаар Сирид хүрэлцэн ирсэн. Ням гаригт ажиглагчид төв хэсгийн Хама хотод очиж, нөхцөл байдалтай танилцжээ. НҮБ-ын төлөөлөгч Неераж Син буцаж ирснийхээ дараа мэдэгдэл хийж, Хама хотын өмнөд хэсэгт байдаг Растан хотод очсон, Хомс хотод хоёр ажиглагч үлдсэн гэж хэлсэн байна.
Одоогоос 30 жилийн өмнө Ерөнхийлөгч Башар Ал Ассадын эцэг Хама хотод Исламистуудын зэвсэгт бослогыг нухчин дарж, олон мянган хүнийг хөнөөж байсан түүхтэй. НҮБ-ын найман гишүүнтэй баг пүрэв гаригаас хойш Хама болон бусад хотуудад очжээ.
Тусгай төлөөлөгч Кофи Аннан өөрийнх нь зуучилсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн тохиолдлууд гарсаар байгаа ч 300 гишүүнтэй ажиглагчдын баг Сирид 13 сар үргэлжилсэн хүчирхийлэл үймээнийг эцэс болгож, Ерөнхийлөгч Ассад сөрөг хүчинтэй хэлэлцээ хийхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Ажиглагчдын очсон Сирийн хотуудад дайн тулаан түр зогсоод байгаа ч тэдний очоогүй суурингуудад хүчирхийлэл үйлдэгдсээр байгаа тухай мэдээлэл ирсээр байна.
Идэвхтнүүдийн мэдээлснээр ням гаригт засгийн газрын цэргүүд Дамаск хотын захад орших Доума дүүрэг рүү хүнд зэр зэвсгээр галлажээ. Ажиглагчид энэ дүүрэгт очоогүй байгаа юм.
Ассад өөрийнх нь дэглэмийг эсэргүүцсэн иргэдийнхээ жагсаалыг нухчин дарахын тулд цэрэг армийнхаа хүчийг ашигласан бөгөөд тайван жагсаал хийж байсан зарим иргэд зэвсэглэж, цэргүүд рүү халдсан билээ.
НҮБ-аас мэдээлснээр өнгөрсөн оны гуравдугаар сард Сирид бослого гарснаас хойш 9.000 гаруй хүн аюулгүйн хүчнийхний харгис ажиллагаанаас болж амь үрэгджээ. Идэвхтнүүдийн мэдээлснээр ням гаригт 12 иргэн, таван цэрэг алагдсан байна.
НҮБ зөрчил үймээнтэй бүс нутаг руу зэвсэггүй ажиглагчдыг илгээсэн нь анхны тохиолдол бөгөөд тэд Сирид гурван сар ажиллана.
Э.АМАР