ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар хэсэг бүлэг гишүүд унагах асуудлыг УИХ-д тавьсан. Энэхүү асуудал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн сэтгэлийг ихээр түгшээж байгаа болотой. Өнгөрсөн баасан гаригт ХЗДХ-ны сайд Ц.Нямдорж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар нууц уулзалт хийсэн байна.
Нууц уулзалтын үеэр Ц.Нямдорж “Манай намын нэр бүхий гишүүд намайг огцруулах асуудлаар өргөдөл бариад гүйгээд эхэллээ. Гэвч энэ асуудлыг дарж намайг огцруулахгүй байх тал дээр намын дарга болон бусад лидерүүд санал нэгдсэн. Чи ч гэсэн намайг унагахгүй байх тал дээр санал нэгдэж, намын гишүүдээ миний эсрэг турхирахгүй байлгах хэрэгтэй байна” гэж хэлж зөвшилцөж чадсан гэнэ.
Н.Алтанхуяг “Би өөрийн гишүүдийнхээ амыг хамхиж чамайг авч үлдэх талаар ажиллана” гэдгээ ч мэдэгджээ. Өнөөдөр УИХ-аас Ц.Нямдоржийг унагах асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр АН-ын ямар ямар гишүүд Н.Алтанхуягийн ятгалгад орсон нь тодорхой харагдах биз" гэжээ хэмээн МАХН-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Л.Намуун