Европын холбоо Мьянмарын эсрэг тавьсан удаан хугацааны хоригоо нэг жилийн хугацаагаар хүчингүй болгох шийдвэрийг албан ёсоор гаргалаа. Учир нь зүүн өмнөд Азид орших энэ улсын эрх баригчид түүхэн, ардчилсан өөрчлөлтүүдийг явуулж байгаа юм. Гэхдээ зэвсгийн худалдаанд тавьсан хоригийг хүчинтэй хэвээр үлдээжээ. Английн гадаад хэргийн сайд Уильям Хейгийн хэлснээр Мьянмар "буруу зүг рүү" эргэвэл хоригийг дахин хүчин төгөлдөр болгох юм.
ЕХ-ны шийдвэр энэ долоо хоногийн сүүлээр хэрэгжиж эхлэх аж.
Эдийн засгийн хоригийг цуцалж байгаа нь Мьянмарын эдийн засагт түлхэц болох бөгөөд үүний ачаар олон мянган ажлын байр бий болно. Одоогоос жил гаруйн өмнө цэргийн эрхтнүүдийн хатуу удирдлагад байсан Мьянмар одоо хууль ёсны засгийн газартай болсон.
Мьянмарын цэргийн эрхтнүүд ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Сүчиг сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрсөн бөгөөд тэрээр ялалт байгуулж, парламентын гишүүн болоод байгаа юм. Сү Чи болон бусад түүний Ардчиллын Төлөөх Үндэсний Холбоо намын 42 гишүүн дөрөвдүгээр сарын нэгний нөхөн сонгуульд түүхэн ялалт байгуулсан. Гэхдээ тэрээр даваа гаригийн парламентын хуралдаанд оролцоогүй байна. Сү Чи үндсэн хуулийг ардчилсан бус гэж үзэж байгаагаа хэлжээ.
Мьянмарын үндсэн хуульд зааснаар парламентын нийт гишүүдийн 25 хувь нь сонгуулиар сонгогдоогүй цэргийн албан тушаалтнууд байх ёстой аж.
Европын холбоо энэ улсын эрх баригчдын явуулж буй үйл ажиллагааг нарийн ажиглаж, хэрэгжүүлж буй өөрчлөлт шинэчлэлтүүдийг нь дэмжих юм байна. Гэхдээ Европын зөвлөл улс төрийн хоригдлуудыг суллаж, суллагдсан хоригдлуудад тавьсан бүх хязгаарлалтыг хүчингүй болгохыг шаардсаар байна.
Э.АМАР