logo
Иран Америкийн нисгэгчгүй онгоцны технологийг хуулбарлаж байна

Иран Америкийн нисгэгчгүй онгоцны технологийг хуулбарлаж байна

2012/04/24
Ираны тал өнгөрөгч 12-р сард Америкийн нисгэгчгүй онгоцыг олзолсон билээ. Ням гаригт Ираны телевизээр мэдээлснээр энэ улсын инженерүүд RQ-170 Sentinel загварын онгоцыг дуурайлган бүтээж эхэлсэн байна. Ираны армийн  агаарын хүчин хариуцсан генералын хэлснээр нисгэгчгүй онгоцын зарим мэдээллийг тайлж унших ажил бараг дуусч байгаа юм байна.
Генерал Амир Али Хажизаде ярихдаа "Одоо онгоцноос бидний мэдэхгүй зүйл бараг үлдээгүй, нисгэгчгүй онгоцоос авсан мэдээлэл дээр үндэслээд бид онгоцны эвдэрч алга болсон зарим хэсгийг сэргээн бүтээсэн, гэхдээ тайлагдаагүй код, бидний мэдэхгүй зүйл болон саад бэрхшээлүүд олон байна" гэжээ.
Гэвч Америкийн цэргийн шинжээчид Ираны армийн өндөр албан тушаалтны өгсөн мэдээлэлд эргэлзсэн байр сууринаас хандаж байна.
Энэ загварын алсын удирдлагатай онгоцыг Афганистан болон Пакистанд өргөн ашигладаг байсан бөгөөд Осама Бин Ладены амьдарч байсан байшинг илрүүлэхэд ч мөн ашиглажээ.
Гэхдээ бусад улсууд нисгэгчгүй онгоцонд ашигласан технологийг хулгайлах вий гэдгээс Америкчууд хамгийн ихээр болгоомжилж байж магадгүй юм. 
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш