logo
Еврогийн ханш унаж байна

Еврогийн ханш унаж байна

2012/04/24
Еврогийн ханш сүүлийн хоёр сард анх удаа 1,3 доллароос бууж, Нью-Йоркийн даваа гарагийн арилжаан дээр 1,2995 доллар болсон байна. Испанийн улсын облигацийн ханш унаж, 10 жилийн хугацаатай үнэт цаасны жилийн хүү 6,16 болжээ.
Үүний дараа АНУ-ын эдийн засгийн талаарх нааштай мэдээлэл ханшийг бага зэрэг өсгөсөн байна. Гэхдээ л Европын валютын ханшийн өөрчлөлтөд Европын Холбооны өрийн зах зээлийн үзүүлэлтүүд гол нөлөө үзүүлж байгааг шинжээчид тэмдэглэжээ.
"Credit Suisse" олон улсын санхүүгийн группын таамаглаж буйгаар, ойрын үед нэг еврогийн ханш 1,28 доллар хүртэл буурч магадгүй байна. Үүний сацуу Европын валют дэлхийн бусад томоохон эдийн засгийн мөнгөний нэгжид, тухайлбал, Японы иен, Бразилийн реалд ч сөргөөр нөлөөлж байгаа ажээ.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш