logo
Олланд, Саркози нар Франц улсад болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд тунаж үлдлээ

Олланд, Саркози нар Франц улсад болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд тунаж үлдлээ

2012/04/24
Франц улсад болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд сөрөг хүчний тэргүүн, Социалист намын төлөөлөгч Франсуа Олланд, одоогийн ерөнхийлөгч, эрх баригч “Ардын хөдөлгөөний холбоо” намын дарга Николя Саркози нар тунаж үлдлээ. ДХЯ-ны урьдчилсан мэдээгээр өрсөлдөгчид хоорондоо нэг гаруй хувийн саналын зөрөөтэй байна. Ням гаригт болсон сонгуулийн эхний шатаар Олландын төлөө сонгогчдын 27,95% нь, Саркозийн төлөө 26,86% нь саналаа тус тус өгсөн байна. Тус улсын иргэдийн 80% нь саналаа өгөхөөр сонгуулийн хэсгүүдэд ирсэн нь санаандгүй зүйл боллоо. Ойрын таван жилд Елисейн ордонд хэн залрах нь 5-р сарын 6-нд тодорхой болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш