Египет улсын Шарм-эш-Шейх амралт сувилалын газрын эрэг хавьд махчин аврага загас үзэгдсэн байна. Махчин аврага загас халдан довтлох бодит аюул байгааг Хүрээлэн байгаа орчныг хамгаалах улсын яам ням гаригийн орой анхааруулсан байна. Энэ байгууллагын мэдээгээр 2,5 метрийн урттай махчин аврага загас Наама-Бей наран шарлагын газрын гүехэн усанд үзэгдсэн байна. Уул нь ийм хэмжээний махчин загас 150 метрийн гүнд амьдардаг юм. Иймэрхүү үзэгдэл нь байж болошгүй боловч маш аюултай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эргийн ойролцоо махчин загас үзэгдсэн нь амрагчдын амгалан тайван байдлыг алдагдуулсангүй. Синайн булан дахь Шарм-эш-Шейх амралтын газрын ойролцоо 2010 оны 12-р сард махчин загас таван удаа хүн рүү дайрсан ба энэ наран шарлагын газрыг удаан хугацаагаар хааж байсан юм. Германын нэг жуулчин амь насаа алдсан ба дөрвөн амрагч хэлмэгдснээс гурав нь оросын иргэд байсан юм. Махчин загас хүн рүү дайрсан шалтгааныг шинжээчид тодруулж чадаагүй юм. Хүмүүс махчин загасыг хооллож байсан байж магадгүй юм.