Археологичид Хятадаас 1,5 метр өндөртэй эмэгтэй хүний нойтон муми олжээ. Эртний египетээс занданшуулж, авсанд хийсэн муми олддог байсан тул усанд сайн хадгалагдаж үлдсэн нь эрдэмтийн сонирхлыг ихэд татаж байгаа юм. Мумитай хамт булшинд хадгалагдсан бичиг цаас, хувцас, зарим эд өлгийн зүйлээс харахад Хятадын эртний Мин улсын үеийн хүн гэж үзэж байгаа юм. Эмэгтэйн хувцаснаас үзвэл чинээлэг гаралтай биш, энгийн иргэн байжээ. Чухам яаж нойтон орчинд ийм олон жил хадгалж үлдсэн арга технологийг эрдэмтэд судалж байгаа аж.