logo
“Рио Тинто” Оюутолгойг бүрэн эзэмшихийн цагт

“Рио Тинто” Оюутолгойг бүрэн эзэмшихийн цагт

2012/04/24
"Чайналко"-гийн дуулиан намжаагүй байхад...

Охин компаниараа дамжуулан "Саус гоби сэндс"-ийн 60 хувийг худалдан авсан Хятадын төрийн өмчит "Чайналко" хэдхэн жилийн өмнө "Рио тинто"-г өөрийн болгох догшин дайралт эхлүүлж байсныг уншигчид мартаагүй байгаа.

Тэгэхэд Австралийн уул уурхайн энэ "акул" хэдэн арван тэрбум "ногоон"-ы өрөө дарах гэж тийчилж байсан цаг. Тухайн үед Монголд ч Овоот толгойгоос дутахааргүй шуугиан дэгдээ-гээд байсан билээ. Харин одоо "Рио тинто" "Айвенхоу"-тай бэлзэг молилцож буурь сэлгээд  нүүн иржээ.

Өнгөрсөн долоо хоногт "Айвенхоу"-гийн удирдлага тэр чигтээ, бүр компанийг үүсгэн байгуулагч Роберт Фрийдландын хамт огцорч, амин судсыг атгах эрх нь "Рио тинто"-д шилжсэн юм. Уул уурхайн домогт тоглогч тэрээр ийнхүү "Айвенхоу" дахь эрх мэдлээ "Рио"-чуудад ийнхүү шилжүүлсэн нь дэлхий дахины шуугианы гол сэдэв боллоо.

Удирдлагын менежментийн багт байсан Р.Фрийдландаас гадна ерөнхийлөгч Жон Маккейн болон 14 захирлаас долоо нь огцорсон байна. Дараагийн 4-5 жилд Оюутолгой төслийг үргэлжлүүлэхэд "Рио Тинто"-гоос зургаан тарбум ам долларын гэрээг үзэглэсэн байна. Канадууд биш харин австралиуд ийнхүү өмнийн говь дахь алт, зэсийн уурхайг барьж босгохоор боллоо

"Айвенхоу-гийн хөрөнгө оруулагчид гонсгор байна уу?

"Айвенхоу"-гийн зарим хөрөнгө оруулагч энэхүү гэрээнд гонсгор байж болох юм. Тэд "Рио Тинто" "Айвенхоу"-гийн удирдлагыг авахдаа учир дутагдалтай хандсан гэж үзэж байж болно " хэмээн "Financial Post" сонинд дурдсан байв. "Рио Тинто" төслийг гартаа авсны дараа Торонтогийн хөрөнгийн биржид "Айвенхоу"-гийн хувьцааны ханш 10 хувиар өсч, 12,85 канад доллар болсон байлаа.

Өнгөрсөн нэгдүгээр сард "Рио Тинто" "Айвенхоу"-гийн 51 хувийг эзэмшсэнээр энэхүү шуугиан эхэлсэн билээ. Энэ бол асар их хөрөнгө гэдэг нь мэдээж. Тэгээд ч "Айвенхоу" Оюутолгой төслийг хөл дээр нь босгоход үүнээс дутахааргүй мөнгө хэрэгтэй. Ерөнхийдөө төслийн өртөг нь 13, тэрбум ам.доллар гэж тооцсоны дотор эхний бүтээгдэхүүн гаргахад шаардлагатай зургаан тэрбумыг ч багтаажээ.

"Цаашид урт хугацаандаа "Рио Тинто" "Айвенхоу"-г 100 хувь өөрийн болгох бүрэн үндэслэл боломж нь байсаар байна" гэж "Блүүмберг тэмдэглэжээ. Ингэхдээ Лондонд төвтэй энэ компани Оюутолгойд шууд бусаар, хувьцаагаар дамжуулан хяналтаа тогтоосноос шууд нөлөөллөө бий болгохыг илүү ихээр хүсэж буй нь тодорхой хэмээсэн байна.

Канадууд Оюутолгой дахь эрх мэдлээ хэвээр үлдээнэ хэмээн найдаж байна

"Рио Тинто" удирдлагыг гартаа аваад удаагүй байхад "Айвенхоу"-гийн хөрөнгө оруулагчид тэдний захирлууд төсөл дээрх эрх мэдлээ авч үлдэнэ хэмээн найдаж буй "Блүүмберг" дамжууллаа. Гэрээ 2014 оны нэгдүгээр сарын 8 хүртэл хүчинтэй юм.

Гэвч "Айвенхоу"-чуудын найдлага "Рио тинто"-гийн төмрийн хүдрийн зах зээлийн эрхшээлээс гарч буй энэ үед хэр бат бөх байх нь тодорхойгүй үлдэж байна. Р.Фрийдланд Англо Австралийн компанийг мэхээр дийлж 51 хувиа авч үлдэж болох байсан уу гэсэн асуулт бас гарч байна. Үүнд шинжээчид "Тийм" гэж хариулна.

Гэвч зэсийн үнэ буурч байгаа, зээлийн нөхцөл улам чангарч буй энэ үед "Айвенхоу"-гийн хувьд төсөлд шаардлагатай хэдэн тэрбум ам.долларыг хаанаас босгох билээ. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар "Айвенхоу"-гийн хувьцааны ханш 25,50 ам.доллартай тэнцэж байв. Харин өнгөрсөн наймдугаар сард Р.Фрийдланд хувьцаа бүрийнхээ ханшийг 34 "ногоон"-д хүргэнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Харин "Рио тинто"-гийн хувьцааны ханш гурван хувиар өсч 66,53 австрали доллар болсон байна.

Ж.Цогзолмаа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш