Ерөнхий сайдад нэр дэвшигч Медведевыг коммнистууд болон эссерүүд дэмжихгүй байж мэдэх нь.
5-р сарын 8-нд Төрийн дум Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэн батлах ёстой. “Известия” сонин шинэ дугаартаа энэ тухай нийтлэлдээ парламентын сөрөг хүчин хэрхэн санал өгөх төлөвтэй байгаа болон өмнөх 2008 онд Засгийн газрын тэргүүнээр Владимир Путиныг батласан үеэс хүчний ялгаа байгаа эсэхэд дүгнэлт хийжээ.
Нийтлэлд бичсэнээр, уламжлал ёсоор коммунистууд Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн эсрэг санал өгөх аж. Тухайн үедээ цорын ганц дэмжигдэж байсан нэр дэвшигч Евгений Примаков байв. Гэхдээ тэр үед зүүнийхэн сайд нарын танхимд хоёр суудал авсан. Аж үйлдвэр болон худалдааны сайдын суудлын дараа Засгийн газрын шадар сайдын суудлыг тус намын гишүүн Юрий Маслюков авч байжээ. 2008 онд Оросын Коммунист намын жигүүр Владимир Путины эсрэг /эсрэг товчлуур дарахыг хүсээгүй гэж тайлбарласан намын гишүүн Сергей Собкогоос бусад нь/ санал өгсөн юм. Одоо коммунистууд Медведевын эсрэг мөн л тийм зүйлийг хийхээр бэлтгэж байна.
КПРФ намын ТХ-ны дэд тэргүүн Иван Мельников “Известия” сонинд мэдэгдэхдээ, энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд жигүүр ч биш, харин КН–ын Төв Хорооны тэргүүлэгчид гол үүрэгтэй. Байдлыг төсөөлөхөд надад их хүнд байна. Хэрэв бид дэмжсэн санал өгөх юм бол одоогийн бодлогыг дэмжиж байгаа харагдана. Гэхдээ нөгөөтэйгүүр, асуудал ерөнхий сайддаа байгаа юм биш, үл итгэх саналыг илэрхийлэх нь арав гаруй жилийн турш өрсөлдөгч намуудын сурталчилгааны бодлогын хэсэг болж ирсэн гэжээ.
“Известия” сонины эх сурвалжийн хэлснээр, Оросын Коммунист нам ямар ч “найраагүй” бололтой. Тэдний аль нэг гишүүнийг Засгийн газарт оруулах юм уу, захирагчаар томилсон ч “тухайн шийдвэрийг огтхон ч өөрчлөхгүй" аж. Энэ бол намын оршин тогтнохтой болон намын байр суурьтай холбоотой асуудал” гэсэн байна. Эх сурвалж нэмж хэлэхдээ, хэрвээ коммунистууд удирдах албан тушаалуудад эрэлт хэрэгцээтэй байх юм бол эрх баригчидтай “ёс суртахууны уур амьсгалыг өөрчлөх тухай “ ярилцаж болох юм” хэмээжээ.
Төрийн думын “Шударга Орос” намын депутат Геннадий Гудков “Известия” сонинд хэлэхдээ, намын гишүүдийн дунд нэр дэвшигч Медведевийн хувьд янз бүрийн үзэл бодол байгаа, гэхдээ Ерөнхий сайдад нэр дэвшигч нь жигүүрийхэнтэй уламжлалт зөвлөлдөх уулзалтаа явуулсны дараа эцсийн шийдвэрийг гаргах болно. Миний бодлоор Дмитрий Анатольевич бидэн дээр ирж, бидний тавьсан асуултуудад төгс хариултуудыг өгнө гэж найдаж байна. Тэр юу хэлэхийг харж л байя. Хэрвээ тэрбээр “Нэгдсэн Орос” намыг тэргүүлнэ гэж мэдэгдвэл, түүнийг дэмжих нь ямар ч утгагүй юм. Хэрвээ тэр холбогдох шинэчлэлүүдийг ханган, тухайлбал, ёс суртахууны доголдлоосоо албан тушаалдаа нийцэхгүй сайдуудыг танхимдаа авахгүй гэж байгаа бол яагаад түүнийг дэмжиж болохгүй гэж?...”гэсэн байна.
Нэрээ хэлэхийг хүсээгүй “Шударга Орос” намын депутат сонины сурвалжлагчид хэлэхдээ, хэрвээ Медведев чадавхтай эвслийн Засгийн газрыг байгуулж чадах юм бол жигүүр дэмжинэ. Энэ нь адил тэгш харьцааны тухай яригдавал шүү дээ. Харин бидэнд нэг хишиг хувааж байгаа мэт ганц суудал Засгийн газарт өгвөл бид татгалзах болно” гэсэн аж. Эх сурвалжийн тэмдэглэснээр, өнөөдрийн байдлаар Миронов, Левичев нар зарчмын хувьд эсрэг санал өгөх бодолтой байгаа ажээ.
5–р сарын 8-нд “Шударга орос” намынхан ямар нэгэн гэнэтийн бэлэг барьж, тухайлбал, хурлын танхимыг ихэмсгээр хаяж гарч магадгүй байна. Гудков “гэнэтийн бэлэг барихын тулд, гэнэтийн бэлэг барьдаг” тийм зорилго тус намд үгүй гээд Путины тайлан тавьж байхад /чухамдаа тус намынхан бүрэлдэхүүнээрээ танхимыг орхиж гарч байсан/ Олег Шеины тухай яригдаж байсан нь онцгой тохиолдол байсан. Харин Медведев хараахан ийм явдал гаргахад нь шалтаг болоогүй байгаа юм.
Депутат таамагтаа, шударга оросуудын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих, эс дэмжих нь/ 2008 онд Путиныг дэмжсэнээс / ялимгүй дүрмийн гадуур хүчний нягтралаас шалтгаалах болно . Жишээ нь, Игорь Зотов ямар ч тохиолдолд Медведевыг дэмжсэн санал өгнө. Тэр шударга оросоос тасарч, тэтгэврийнхний намыг байгуулах гэж байгаа. Зотов өөрөө “Известия “ сонинд ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэж батлан хэлсэн байна. Тэрбээр цааш хэлэхдээ, хэрвээ Путин тайлан тавих үед жигүүр бүрэлдэхүүнээрээ танхимыг орхин гарахад би ганцаараа үлдсэн бол , би жигүүрээс өөр өөрийн бодолтой нь ойлгомжтой “гэж онцлон тэмдэглэжээ.
А.Огторгуймаа
МОНЦАМЭ