Афганистанд алба хааж байгаа АНУ-ын цэргийн албан хаагчид Талибанчуудын халдлага дайралт, гар бөмбөгний тэсрэлт зэргээс болж амиа алдаж байгаа. Тэгвэл сүүлийн үед хар тамхи мансууруулах бодис тэдний аминд хүрдэг болжээ. Өнгөрсөн 1 жилд 8 цэргийн албан хаагч геройн, морфин зэрэг мансууруулах бодис хэтрүүлж хэрэглэснээс болж амиа алдсан байх юм. 56 цэргийн албан хаагч мансууруулах бодис, биедээ авч явсан, худалдсан зэрэг ямар нэг байдлаар хар тамхитай холбоотой хэргээр шалгагдсан байна. Мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар америк цэргийн албан хаагчдын дунд мансууруулах бодисын хэрэглээ хурдтай өсч байгаа аж. Энэ нь 2 шалтгаантай гэнэ. Нэгдүгээрт, Афганистан хар тамхи мансууруулах ургамлын тариалалтаар дэлхийд тэргүүлдэг. Тиймээс цэргүүд Афганаас хямдаар олж авах боломжтой. Хоёрдугаарт цэрэгт удаан алба хааж залхсан, сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон цэргүүд өөрсдийгөө тайвшруулах зорилгоор хар тамхи хэрэглэж, улмаар өөрийн мэдэлгүй донтож эхэлдэг байна. Цэрэгт байхдаа сонирхоод хар тамхинд донтсон хүмүүс цэргийн албанаас халагдсан ч үгүйлэгдэж, нэг мэдэхэд архаг донтонмболдог байна. Афганы аюулгүй хүчний цэргүүдийн дунд хар тамхины хэрэглээ их байдаг. Харин тэдэнтэй ойр, хамтарч ажилладаг Америк цэргийн албан хаагчид хар тамхи зөөх, бусдад дамжуулах болон худаллддаг байна. Тиймээс Афганд алба хааж байгаа Америк цэргүүдийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn