logo
Зүрх шилжүүлэн суулгуулсан хос аз жаргалтай амьдарч байна

Зүрх шилжүүлэн суулгуулсан хос аз жаргалтай амьдарч байна

2012/04/25
Линда Тибодокс, Жордан Мерека нар жирийн л нэгэн дурлалт хосууд.  Гэхдээ тэд хоёулаа шилжүүлэн суулгасан зүрхтэйгээрээ бусад хосуудаас ялгаатай. Тэд өнгөрсөн жил зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх гээд донороо хүлээгээд эмнэлэгт хэвтэж байхдаа танилцжээ. Тэднийг эмч болон сувилагч нар нь танилцуулсан байна. Гэхдээ Жордан Мерека эхэндээ түр хугацаанд хиймэл зүрх суулгуулж, тухайн үедээ байнгын эмнэлгийн хяналтанд байж, курс эмчилгээ хийлгэдэг байж. Өнгөрсөн 11 дүгээр сард түүнд тохирох донор зүрх олдож одоо тэд эрүүл энх аз жаргалтай сайхан амьдарч байна. Тэдний ярьж байгаагаар бие биенийхээ зовлон бэрхшээл, туулж өнгөрүүлсэн амьдрал ижил төстэй учир тэд бие биенээ илүү сайн ойлгодог байна. Тэд нэгэнт донор олдохгүйн зовлонг мэдэрсэн болохоор хүмүүсийг донор олоход нь тусалж, өөрсдөд нь тулгарсан адил хүндрэл бэрхшээлтэй хүмүүст тусалж байна. Тэд бараг бүтэн жил шинэ зүрхтэй болох гэж хүлээсэн. Одоо тэдний шинэ зүрхнүүд нэгдмэл болжээ. Хэдийгээр өөр хүний зүрх суулгуулсан ч хүссэн хүндээ, бие биендээ дурлаж болдгийг энэ хосын жишээ харуулж байна. Харин одоо хүн зүрхээрээ дурладаг уу тархиараа дурладаг уу гэсэн асуултыг хүмүүст нээлттэй үлдээгээд байна. АНУ-ын эрхтэн шилжүүлэх болон эрхтэн хандивлах хуулиар бол хүмүүс амь сэрүүндээ хэрэв зуурдаар эсвэл аваар ослоор амиа алдах юм бол өөрийн хүсэлтээр, сайн дураар эрхтнээ хэн нэгэнд хандивлаж, шилжүүлэн суулгахыг зөвшөөрч гарын үсэг зурдаг байна. Өөрөөр хэлбэл жолооны үнэмлэх авахад та ямар нэг зүйл тохиолдоход шаардлагатай бол эрхтнээ хэн нэгэн хэрэгтэй хүнд хандивлах уу гэж асуудаг, жолооны үнэмлэх дээрээ тэмдэглүүлдэг байна. Тийм гэж гарын үсэг зурвал танд ямар нэг зүйл тохиолдоход жолооны үнэмлэх дээрх тэмдэглэгээнээс нь хараад эрхтнийг чинь хэн нэгэнд шилжүүлэн суулгадаг аж.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш