logo
Ялагдсан нэр дэвшигч гулсан гишүүнээр сонгогдох эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ

Ялагдсан нэр дэвшигч гулсан гишүүнээр сонгогдох эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ

2012/04/25
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан билээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 9.30 цагаас хийхээр  шийдвэрлэв.
Ийнхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн холбогдох заалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх нь.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш