logo
Аргентин улсыг дээрэмдэхийг зогсоолоо

Аргентин улсыг дээрэмдэхийг зогсоолоо

2012/04/25
Ерөнхийлөгч Christina Fernandez нефтийн фирмийг төрийн өмч болгож байгааг Испани улс хүчтэй эсэргүүцэж байна.
Испани Аргентин хоёр улсын хооронд хурц маргаан үүсэв. Аргентины ерөнхийлөгч Cristina Fernandez тус улсын хамгийн том нефтийн компанийг улсын өмч болгоно гэжээ. Энэ фирм нь Испаний Repsol концерн-д хамаардаг охин компани нь юм. Урд нь Ерөнхийлөгч нисэх компани болон тэтгэврийн фондыг төрийн мэдэлд оруулж улсын өмч болгосон юм. Одоо  Fernandez YPF концернийг засгийн газрын хяналтан доор оруулахаар шийдэв. YPF нь тус улсын хамгийн чухал эрчим хүчний зангилааг эзэмшдэг компани юм.
Нэгдэх өдөр ерөнхийлөгчийн мэдэгдлээр эзэн нь солигдвол, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, арван жилийн өмнө Орос-д Юкос фирмийг улсын өмч болгосноос хойш хамгийн том хувийн өмч улсын мэдэлд орсон тохиолдол болох юм.
YPF-ын 57% нь Испанид суудалтай Repsol гэдэг аварга нефтийн компаний мэдлийнх. Саяхан 2011 онд YPF нь Аргентины Patagoni-д нефть болон занарын хийн маш том нөөцийг илрүүлээд байсан билээ. Энэ том талбай дахь Эрдэсийг ганцаараа ховх цөлмөх лицензийг эзэмшдэг компани нь YPF байсан юм.
Одоогоор компанийн үнэ бирж дээр ойролцоо 10 миллиард доллар байгаа. Repsol 18 миллиард гэж мэдэгдэн нөхөн төлбөр олгохыг шаардаж байна. Гэхдээ Аргентины засгийн газраас гаргасан комисс YPF-ын жинхэнэ үнийг тогтооно.
Buenos Aires-ийн засгийн газрын гаргасан хуулийн төслөөр, Repsol компаний YPF-ын 51%-ийн эзэмшлийг хураан авч, засгийн газар буюу Аргентины ард түмний өмч болгох юм.
Repsol энэ шийдвэрийг эсэргүүцэн “хувьчлал болон YPF-ын түүнтэй хамааралтай үүргүүдийг зөрчиж байна, бид хуулийнн арга хэмжээ авч, бидний хувьцааг худалдан авсан хөрөнгө оруулагчдаа хамгаалах болно” гэж мэдэгдэв. New York-ын хөрөнгийн бирж дээр YPF-ын хувьцаа огцом унаснаас болж арилжаанаас татан гаргасан юм.
Repsol фирмын эсрэг “дайсагнаж байгаа нь” хоёр улсын дипломат түвшинд хор учруулж байна гэж Аргентиныг Мадридын засгийн газар буруутган өөрийн улсын элчин сайдуудаа буцаан дуудав. Европын нэгдсэн холбооны комиссар Barosso Аргентиныг Испани улстай байгуулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах тохиролцоогоо биелүүлэхийг шаардав.
Fernandez энэ заналхийллүүдэд би ач холбогдол өгөхгүй гэж мэдэгдсэн байна. “Би Аргентины ард түмний хүслийг төлөөлж байна. Би ямар нэгэн гэмт хэрэгтэн биш харин улс орны ерөнхийлөгч” тэр хэлсэн.
Ерөнхийлөгч шалтгаанаа тодорхойлохдоо “... Аргентин бол өөрийн нефть болон газрын хийн орд газраа эзэмших, ашиглах мэдлээ, өмнөд Америкт алдсан  ганц улс юм. Иймээс асуудлын учир нь улсын өмч болж байгаад биш, харин бидний ТУСГААР ТОГТНОЛ болон эргэж олдох , эрчим хүчнийхээ эх үүсвэрт хяналт тавих боломжид байгаад юм” гэж цохон тэмдэглэжээ.      

Д.Даш
Хамуг Монгол сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш