Дууддага худалдааны «Кристис» ордон Нью-Иорк хотноо Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн /1881-1973/ зурсан урлагийг ивээгч охин тэнгэрүүдийн хөргүүдийг «Импрессионизм ба орчин үеийн урлаг» гэдэг дууддага худалдаагаар худалдахаар болжээ. Агуу мастерийн 1932-1968 онд зурсан 6 бүгээл дор хаяж 30 сая доллароор зарагдаж магадгүй байна.
Дуудлага худалдааны үеэр зураач хоёр дахь буюу сүүлд суусан эхнэр болох Жаклин Рокийн дүрийг мөнхөлсөн «Нүцгэн хэвтэж байгаа хоёр» /1968 он/ хэмээх зураг өндөр үнэ хүрч магадгүй байна. Уг зургийн анхны үнийг 8-10 сая доллароос дуудах ажээ. Пикассо 91 насандаа буюу 1973 онд нас барах хүртлээ Роктой 20 жил ханилжээ.
Алдарт зураач 1.7 жилийн туршид Рокоос өөр эмэгтэйг дүрслэн зурж байгаагүй юм. Пикассог нас нөгчсөний дараа Рок түүний урлагийн бүтээлүүдийг өвлөн авчээ. Гэвч тэрээр өөрийн шүтэн бишрэгчгүйгээр амьдрах эрч хүчийг олж авч чадаагүй учраас Пикассог таалал төгссөнөөс хойш 13 жилийн дараа буюу 1986 онд амиа хорлосон байна.
Тавдугаар сарын 1-нд болох дууддага худалдаанд мөн Пикассогийн өөр дурлалт хүүхнүүд болох хоёр хүүхдийг нь төрүүлж өгсөн зураач Франсуаза Жило, дөнгөж 17 настайдаа Пикассотой танилцаж байсан Мария Тереза Вальтер болон 9 жилийн турш дурлалт бүсгүй нь байсан Францын зураач Дора Маарын хөргийг үнэ хаялцуулах ажээ. Вальтерыг дүрсэлсэн «Амралт» /1932/ зураг нь 5-7 сая долларын үнэ хүрч магадгүй байна. Вальтер мөн Пикассог нас барсны дараа амиа хорлосон юм.
Шинжээчид Пикассог дэлхийн хамгийн «үнэтэй» зураачдын тоонд оруулдаг. Түүний зургууд дээд амжилт тогтоохуйц үнээр зарагддаг байна. Жишээлбэл, 2010 оны тавдугаар сард «Кристис» ордноос зохион байгуулсан дууддага худалдааны үеэр нэг зураг нь 106 сая гаруй долларын үнэд хүрч байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"