logo
30 гаруй хүүхэд орцонд амьдардаг

30 гаруй хүүхэд орцонд амьдардаг

2012/04/26

Орхон аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн мэргэжилтнүүд, Эрдэнэт хотод 30 гаруй хүүхэд эцэг эх, асран хамгаалагчдынхаа хамт орцонд амьдарч байна гэсэн судалгаа гаргажээ. 2009 онд 0-18 насны ийм хүүхэд 178 байсан юм байна. Тус хэлтсийн мэргэжилтэн Н.Чулуунцэцэг "Аймгийн хэмжээнд гэр бүлийн хүрээнд буюу далд хэлбэрээр хүүхдийн эрх ихээхэн зөрчигдөж байгаа.

Үүнтэй бид бололцооныхоо хэрээр тэмцдэг. Манай ХТХ, Хотын захирагчийн алба, СӨХ хамтран гэр орноор хангах зэрэг замаар орцны жижүүрийн тоог цөөлсөн ч өнөөдрийн байдлаар 30 гаруй хүүхдийи эрх нь зөрчигдсөөр байгаа юм. Үүний зэрэгцээ мөн хараа хяналтгүй, орц орчмоор амьдрал залгуулдаг хүүхдүүдийг нийгэмшүүлэх албан бус боловсрол олгох сургалтыг манай хэлтэс зохион байгуулдаг. Тус аймагт мөн хүүхдүүд өөр хоорондоо бие биенийхээ эрхийг зөрчих явдал гарч байна.

Бүр үе тэнгийн охид нэгнийгээ дарамталж биеийг нь үнэлүүлсэн явдал ч гарлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эрх нь зөрчигдсөн найман хүүхдийн асуудал бидний анхаарлын төвд бий. Иймээс бид ирэх тавдугаар сард "Болзошгүй эрсдэлээс хамгаалъя" сэдвээр аймгийн зөвлөгөөн хийхээр төлөвлөөд бэлтгэл ажлаа базааж байна" гэв.



Л.Батаа /Дархан-Уул/
Эх сурвалж: "Монцамэ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш