Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцуулсан байна.
Өнгөрсөн сард Засгийн газрын хийсэн ажлыг дүгнэвэл ачаалал ихтэй, энэ хэрээр улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй олон томоохон шийдвэр гаргасан сар болж өнгөрчээ.
Засгийн газар тайлант хугацаанд иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийн хишиг, хувийг 06 дугаар сарыг дуустал хүртээхээр шийдвэрлэсэн. Мөн 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон 16 хүртэлх насны хүүхэд, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан нь тогтоогдсон 16 насанд хүрсэн иргэнд “Хүний хөгжил сан”-гаас олгох нэг сая төгрөгийг энэ оны 2 дугаар улирлын сар бүрийн сүүлийн хагаст хуваан олгохоор болсон юм.
Түүнчлэн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд барих “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалтыг баталжээ. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Төмөр замын салбарт авах зарим арга хэмжээний тухай”, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай хэлэлцэн тодорхой шийдвэр гаргасан байна.
Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан саналыг судлан үзээд зарим их, дээд сургууль, коллежи болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлагатай харилцан тохиролцож, хичээлийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулах болжээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын танилцуулгаас үзвэл манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого энэ оны 2 дугаар сарын гүйцэтгэлээр 674.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 41.7 тэрбум төгрөгөөр буюу 5.8 хувиар давж биелжээ. Энэ нь 2011 оны мөн үеэс 207.1 тэрбум төгрөг буюу 44.3 хувиар өссөн гэсэн үг юм.
Нэгдсэн төсвийн зарлага 2012 оны 2 дугаар сарын гүйцэтгэлээр 1425.5 тэрбум төгрөг зарцуулахаас гүйцэтгэлээр 682.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн нэгдсэн төсвийн зарлагын 47.9 хувийг санхүүжүүлсэн байна.
Засгийн газар өнгөрсөн сард 6 удаа хуралдаж, 55 асуудал хэлэлцэн 16 асуудалтай танилцжээ. Үүнээс 33 асуудлыг Засгийн газрын тогтоолоор, 34 асуудлыг тэмдэглэлээр, 2 асуудлыг Ерөнхий сайдын захирамжаар шийдвэрлэсэн байна.