Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт, энэ салбарын бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл, мал аж ахуйн салбарын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 15.2 хувьтай байна. Үүнд уул уурхайн салбарын өсөлт 24.8, уул уурхайн бус салбарынх 13.3 хувь байна гэж Засгийн газар үзжээ.
Эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувийн бодит өсөлттэй гарсан нь уул уурхайн бүтээн байгуулалт, гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээл дэх өндөр үнэ, цаг агаарын таатай байдалтай холбоотой байжээ.
Тэгвэл ирэх онуудад эдийн засаг өсч байгаатай холбоотойгоор инфляци 13.1 хувьтай байх таамаглал дэвшүүлсэн байна. Цаашид суурь инфляцийг барих Засгийн газрын бодлого, арга хэмжээ, эрэлтийг дэмжих бодлого барихгүй гэвэл инфляцийг нэг оронтой тоонд оруулах боломжтой гэсэн эерэг төсөөлөл гарчээ.
Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт үргэлжлэх, дэд бүтэц, бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хөрөнгийн урсгал, алт, зэсийн дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ өсөх зэргээс шалтгаалан валютын ханш ирэх онуудад чангарах төлөвтэй байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн /Хүний хөгжил сангийн тухай гэх мэт/ төслийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, гишүүдийн гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.