logo
Хотын захын гэр хорооллын сурагчдыг тээвэрлэх тусгай автобусыг хилээр оруулахад татваруудаас чөлөөлөхийг дэмжлээ

Хотын захын гэр хорооллын сурагчдыг тээвэрлэх тусгай автобусыг хилээр оруулахад татваруудаас чөлөөлөхийг дэмжлээ

2012/04/26
УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо. Гишүүн Д.Одхүү хотын захын гэр хорооллоос төвийн сургуульд суралцдаг сурагчдыг тээвэрлэх, тусгай зориулалтаар тоноглосон автобус худалдан авч хилээр оруулахад дээрх төрлүүдийн татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлдөө тусгасан байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш