logo
Цогтцэций суман дахь цэвэр усны эх үүсвэрийн байгууламжийг цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авчээ

Цогтцэций суман дахь цэвэр усны эх үүсвэрийн байгууламжийг цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авчээ

2012/04/26
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн ажлын явцын талаар сайд Ц.Дашдорж танилцууллаа. Нисэх буудлын шавыг энэ сарын 23-ны өдөр тавьсан бөгөөд 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Манай улс Хөшигийн хөндийд 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугам татаж, дэд өртөө байгуулах, хурдны замаар холбох, нисэх буудлыг холбоо, мэдээллийн шилэн кабелиар холбох ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх юм.
Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг 18 мгв-ын цахилгаан станц, цэвэр усны эх үүсвэрийн барилга, байгууламжийг цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авлаа.
Үндэсний төв архивын шинэ цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орохтой холбогдуулан шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах нийт 5.1 тэрбум төгрөгийг энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Мөн архив болон стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж нэмж авахад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахаар болжээ.
Түүнчлэн Үндэсний номын сангийн шинэ барилга барихад шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгах, бусад эх үүсвэр бий болгон хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шинэ барилга барихад урьдчилсан байдлаар 16 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш