logo
Усамагийн төгсгөл – алан хядах үйл ажиллагааны төгсгөл байж чадах уу?

Усамагийн төгсгөл – алан хядах үйл ажиллагааны төгсгөл байж чадах уу?

2012/04/26
“Нэг номерын” алан хядагчийг устгасан нь өнгөрч буй оны дэлхийн хамгийн шуугиан тарьсан үйл явдлын нэг байлаа. Бен Ладеныг устгахад олон зүйл ойлгомжгүй байсан: уг ажиллагаанд оролцогчдын ярьснаар албан ёсны хувилбар үүнийг үгүйсгэж байна. “Зууны ажиллагааны” зайлшгүй үр дагавар нь одоо үзэж байгаагаар: АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг өссөн болон Вашингтон, Исламабадын хооронд харилцаа эрс муудсан. Энэ бол баримт, нотолгоо. “Нэг номерын алан хядагч” нэрийг Вашингтон Усама бен Ладенд бүр 1998 онд өгч байв. Гэтэл бен Ладен болон түүний “Аль-Каида” байгууллагыг дэлхий нийт 2001 оны 9-р сарын 11-нд л мэдэх болсон юм. Тэр үед Дэлхийн худалдааны төвийн ихэр барилга болон Пентагоны төв байр руу алан хядагчдаар удирдуулсан онгоцнууд дайран орсон юм. Мянган хүний халуун амийг авч явсан энэхүү алан хядах ажиллагаанд гагцхүү Усама буруутай гэдэгт ФБР огтхонч эргэлзээгүй юм. Чухамдаа энэ мөчөөс эхлэн ангуучийн хүчтэй ажил эхэлсэн юм.

“Аль-Каидаг” эрж, хайгаагүй газар гэж үгүй. Тэдгээрийн дотор хамгийн өндөр магадлалтай газар нь Афганистаны олон тооны агуйд нуугдаж байж болох гэсэн хувилбар байсан юм. Тэр үед Афганистанд оруулсан байсан Натогийн эвслийн цэргүүд нь тэдгээр агуйнуудыг байнга бөмбөгдөж байв. Түүнчлэн Ладены нас барсан тухай мэдээ ч байнга гарч байв. Гэтэл толгойдоо алчуур ороосон, эрүү сахалтай  тэр хүн нь уйгагүй сэхсээр л байв, тэр ч бүү хэл Интернетийн сүлжээ  болон телевизийн дэлгэцнээ гарч ирсээр байлаа. “Нептуны жад” /АНУ-ын Тагнуулын төв газар нууц ажиллагааг ийн нэрлэсэн/ 2011 оны хавар Усама бен Ладеныг Пакистаны нийслэл Исламабадын ойролцоо байхад нь харважээ. Түүний цогцсыг афганистаны Желалабаде дахь цэргийн бааз руу явуулжээ. Тэнд түүний зургийг авч, Баграмегийн баазад хүргэж иржээ. Дараа нь америкийн онгоц Пакистаны агаарын орон зайг зөвшөөрөлгүйгээр бен Ладены цогцсыг авч нисч, улмаар “Карл Винсон” онгоцны тавцанд буулт хийжээ. Тэнд цогцсыг угаан цэвэрлэж, шуудайнд хийн тэнгисийн усанд живүүлжээ.

Дээрх зүйлүүд нь – болсон үйл явдлын хувилбар юм. Жинхэн болсон явдалтай нийцэж байгаа эсэхийн талаар энэ тухай ХМХ үүд дээр анхны мэдээлэл гарсны дараа эргэлзэх болсон юм. Зарим хүмүүст ХМХ-үүд дээр гарсан бен Ладены амьгүй зураг сэжигтэй санагдаж байхад, зарим хүмүүст цэргийнхэн түүний цогцсноос хурдан түргэн салах гэсэн санаа гайхлыг түрүүлж байв. Ялангуяа, эрх баригчдын хувилбартай цэргийн ажиллагаанд оролцогчид маргаж эхэлснээс энэ асуудлыг тойрсон хэрүүл, маргаан улам  даамжирсан юм. Ихэнхи шинжээчид “Нептуны жад” ажиллагаа нь биш харин бен Ладены өөрийнх нь хэн байсан нь илүү их бодол төрүүлж байв. Мэдээж хэрэг, Вашингтонд ямар нэгэн байдлаар хэрэгтэй байхдаа “нэг номерын террорист” нь бие даасан тоглоом явуулж байсан нь ойгомжтой юм. Тэр амьдарч, түүний тухай бичиж, түүний тухай ярьцгааж  байсан. Харин энэ төслийг хаахад түүнийг устгажээ.

АНУ тусгаар улсын нутаг дэвсгэр дээр ажиллагаа явуулах тухайгаа мэдэгдээгүй нь Пакистаны эрх баригчдыг айхтар гомдоосон. 11-р сарын 26-нд америкийн нисдэг тэргүүд пакистаны харуулын байрыг буудсан нь гал дээр тос хийсэнтэй адил болсон юм. Исламабад тус улсын “Шамси” цэргийн баазыг АНУ-ын цэргүүд нэн даруй суллахыг шаардсан. Одоо Вашингтон тулгамдсан асуудалтай  байна: Афганистанд байгаа цэргийнхнээ хэрхэн хангахав, эцсийн дүнд тэднийг тэндээс хэрхэн яаж гаргахав гээд. Америкийн хэвлэлийн шинжээчид ойр ойрхон нэгэн зүйлийг цухалзуулж байна энэ юу вэ гэвэл, Цагаан Ордны цорын ганц зам бол Москватай хамтран ажиллах явдал юм. Шинжээчид тэмдэглэхдээ: Афганистаны байршил нь Америкийг бусад улс орноос шалтгаалахаар болгож байгаа аж. Энэ нь нэг бол Пакистан, эсвэл Орос улс, үгүй бол Төв Азийн орнууд. Орос улсын Пакистанаас ялгаа нь америкчуудын дайны талбарт хороодог алан хядагчдыг нуун далдалдаггүй юм.

Эх сурвалж: оросын дуу хоолой" радиостанц
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш