logo
Путинийг баривчилсан хүнд 50 сая рубль амлав

Путинийг баривчилсан хүнд 50 сая рубль амлав

2012/04/26
Оросын олигархи Борис Березовский шинээр сонгогд­сон Ерөнхийлөгч Владимир Путинийг саатуулж, барив­чилж чадсан хүнд 50 сая рубль өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр хувийн блогтоо бичсэн байна.
Түүний үзэж буйгаар оросууд Путинийг ирэх сарын долоонд тангараг өргүү­лэхгүй байх бүрэн эрх­тэй гэнэ. Учир нь шинэ Ерөн­­хийлөгч засгийн эрхийг хүчээр эзэлсэн нь ОХУ-ын Эрүүгийн хуулийн 278 дахь заалтыг зөрчиж байна гэж Березовский үзжээ.
Тэрбээр “Тодорхой шалт­гааны улмаас Путинийг ангууч­лах ажил­лагаанд орол­цож чадахгүй нь. Гэх­дээ онц аюултай гэмт хэрэгтэн болох Владимир Владимирович Путинийг саа­­туулж чадсан хүмүүст 50 сая рублийн хандив өргөнө” гэж бичжээ. Тэрбээр энэ мөн­­­гийг авах өрсөлдөөнд Путиний хамгаалагч, ойрын хү­рээний хүмүүс оролцож бол­­но гэж тэмдэглэсэн бай­на.
Березовский мөнгөн шаг­нал олгох аргыг санаанд­­гүй байдлаар бодож олоо­гүй гэнэ. Өнгөрсөн жил Ливийн тэргүүн Муаммар Кад­дафийг ч бас ийм аргаар барив­­чилсан. Тиймээс “Ливийн ард түмэн харгис эзнээ ийм маягаар засгийн эр­хээс түлхэж чадсан. Үүнийг ч Оросын ард түмэн хийж чадна гэдэгт итгэж бай­на” хэмээжээ.
Энэ мэдэгдлийнхээ дараа Березовский ОХУ-ын Ерөн­хий прокурор Юрий Чайкад шаардах бичиг хүр­гүүлсэн байна. Тэрбээр уг бичиг­тээ Путинийг төрийн гэмт хэрэгтэн хэмээн зар­лаж, түүнд баривчлах тушаал хүргүүлэхийг шаард­жээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш