Терминатор киноны сүүлийн анги “Терминатор: Аврагч” Арнольд Шварценегерт таалагдаагүй гэнэ. Жүжигчин Кристиан Бейл, Сэм Вортингтон нар гол дүрд нь тоглосон 2009 оны уг кино өмнөх ангиудын амжилтыг гүйцэхгүй гэж Арнольд Шварценегер үзжээ.
Тэрбээр “Хичээсэн ч бай, үгүй ч бай жүжиглэлт, ер нь бүх юм онцгүй болсон” гэсэн аж. “Терминатор: Аврагч” 370 сая ам.долларын ашиг олсон ч өмнөх ангиудын амжилт, ашгийг гүйцэж чадаагүй юм. “Terminator 2” дэлхий даяар нийт 500 сая ам.долларын ашиг олсон бол “Terminator 3” 433 сая ам.долларын ашиг олж, “box office”-ыг тэргүүлж байжээ. Арнольд Шварценегер Сильвестер Сталлонетэй “The Expendables 2” кинонд хамтран тоглосон юм. Тэрбээр одоо жүжигчин Дэнни Де Витотой хамт “Ихрүүд” киноны шинэ ангийг бүтээх гэж байгаа гэнэ.