Хачирхалтай ийм бизнес хаврын хаварт цэцэглэх юм даа. Одоо ид “сезон” нь бололтой. Сонины зарын талбай болгонд тийм агууллагатай зар олон гарах болжээ. Тухайлбал, “МУИС болон ШУТИС-ийн диплом гаргаж өгнө” гээд бүр утас, “шөрмөс”-өө тавьжээ. Тэгэхдээ зөвхөн 2000-2009 оны диплом гаргаж өгөх юм байх.
Эх сурвалжийн мэдээлснээр, ханш нь хоёр сая 300 мянган төгрөг бөгөөд урьдчилгаанд 1.8 саяыг аваад дипломыг нь гар дээр нь тавихдаа үлдсэнийг бариа зөрөөн дээр хийдэг гэх.
Диплом гаргуулагчид бүх зүйлээ, өөрийнхөө диплом, жолооны үнэмлэх, гадаад паспорт, “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрээ хүртэл тавихад болно. Шаардлагатай гэвэл нотариатаар батлуулж, цагдаагийн бичиг ч өгнө гэсэн нь хачирхалтай санагдана. Цагдаа хүртэл батлан даалт гаргахыг бодоход их л мафижсан үзэгдэл юм
У.Саран