Сири улсын Засгийн газар олон улсын шахалтан дор босогчидтой тохиролцож, сөргөлдөгч талууд гал зогсоохоор болсон. Гэсэн ч босогчдын талын мэдээлж байгаагаар НҮБ-ын ажиглачид тодорхой газруудаар явж ажиглалт хийж дуусан яваад өнгөрсний дараагаар аюулгүй хүчний мэргэн буучид байшин дээрээс энгийн иргэд рүү гал нээжээ. Нэгэн сонирхогчийн бичсэн дүрс бичлэгт НҮБ-ын ажиглагчдыг Хама хотын гудамжаар явж байхад нь аюулгүй хүчний мэргэн буучид өндөр газар байраа эзэлсэн байв. Тэр байтугай энгийн иргэдийг гудамжинд гарч ирэхэд нь намнаж байж. Өнгөрсөн даваа гаригт болсон буудалцааны үеээр 50 гаруй хүн амиа алдсан байна. НҮБ-ын ажиглагчид болсон явдлыг баримтжуулж авчээ. Дума хотод мөн ижил үйл явдал болж байна. Уг хотод НҮБ-ын ажиглагчид явж өнгөрсний дараа дэлбэрэлт болсон буюу аюулгүй хүчнийхэн хүнд их буугаар галласан байна. Үймээн зөрчил мөргөлдөөн Дамаск хотод ч мөн болж байна. Дамаск хотын гудамжинд нэгэн жолооч буудуулж нас барсан. Мөн хотын тагнуулын газрын ажилтан бусдад алагджээ. 2 тал бие биенээ гал зогсоохгүй байна гэж буруутгасаар байгаа. Босогчдын баримтжуулсан дүрс бичлэгт НҮБ-ын ажиглагчдын хөл хүрээгүй өнцөг булан бүрт буудалцаан болж байна. Аюулгүй хүчнийхэн хот руу нэмж хуяг танк их буу оруулсаар байна. Кофи Ананы сөргөлдөгч талуудын гал зогсоох гэрээ бодит байдал дээр хэрэгжихгүй мөргөлдөн үргэлжилсээр байна. Энгийн иргэд болон босогчид Кофи Аннаны энхийн хүчин чармайлт бус харин олон улсын цэрэг орж ирж өөрсдийг нь хамгаалахыг хүсч байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn