logo
Залуучууд гар ариутгагч ууж хордох нь нэмэгдлээ

Залуучууд гар ариутгагч ууж хордох нь нэмэгдлээ

2012/04/27
Америкийн хүүхэд залуучууд спиртийн найрлагатай гар ариутгагч шингэн ууж согтон улмаар хордох нь ихэссэн байна. Гар ариутгагч шингэний найрлагад 62 хувийн спирт байдаг. Цэвэр спирт 95 хувийн спиртийн агууламжтай байдаг. Мөн спиртнээс гадна хүний эрүүл мэндэд хортой маш олон төрлийн химийн бодис ариутгагчид байдаг байна. Бактери ч гэсэн амьд биет. Тэгэхээр 99.99 хувийн бактери устгана гэж шошгон дээрээ бичсэн байдаг ариутгагч хүний биед шууд хортойгоор нөлөөлдөг байна.   Калифорни мужид 6 хүүхэд санаатай болон санаандгүйгээр гар ариутгагч шингэн ууж хордон эмнэлэгт хүргэгдсэн байна. Мэргэжлийн хүний ярьж байгаагаар гэрийн нөхцөлд спиртийн агууламжтай ариутгагч хэрэглэх шаардлагагүй. Учир нь гэрийн нөхцөлд саван, ус байдаг учир гар нүүрээ цэвэрхэн байлгаж болно. Харин хөдөө гадаа ч юмуу, усгүй нөхцөлд спирт агуулсан ариутгагч хэрэглэх нь зохимжтой юм байна. Дэлхий дахинд шувууны ханиад, гахайн ханиад зэрэг ахуйн замаар халддаг халдварч өвчнүүд ихээр дэлгэрч  байгаа учир ард иргэдээ ахуйн хувьд цэвэр аюулгүй байлгах үүднээс засгаас спиртийн найрлагатай гар ариутгагчийг ихээр зах зээлд гаргасан нь эргээд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Америкийн хуулиар 21 хүрээгүй хүнд тамхи болон согтууруулах ундааны зүйл худалдахыг хориглодог тул өсвөр насныхан ямар нэг байдлаар мансуурахын тулд спиртийн агууламжтай гар ариутгах бодис хэрэглэж байгаа нь тэдний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эмч нарын хэлж байгаагаар мансуурах гэсэн залуучууд гар ариутгагчинд давс нэмж спиртийн агууламжийг өсгөн, амтыг нь арилгахын тулд ам зайлагч, бусад чихэрлэг зүйлтэй хольж байгаа нь олон химийн бодис агуулж, хүний эрүүл мэндэд  илүү муугаар нөлөөлж байна.             
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш