logo
НИТХ-ын сонгуулийн хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

НИТХ-ын сонгуулийн хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

2012/04/27
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцлээ.
    Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хуулийн төсөлтэй холбогдуулан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай болохыг хууль санаачлагч нарт уламжлахаар боллоо.
    Нэр бүхий гишүүд хуулийн төсөлдөө нэрийн нэг жагсаалтын эхний 30-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн тойргоос, 15-аас илүүгүй нэр дэвшигчийг улс төрийн нам буюу намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор тусгажээ.
     Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх, сонгуульд мөнгө амлахыг хориглох зэрэг олон асуудлыг зохицуулахаар төсөлд тусгасан байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш