Лхагва гаригт Хойд Солонгосын Ардын Арми байгуулагдсаны 80 жилийн ой тохиолоо. Умардын арми хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг бөгөөд жилийн төсөв нь ойролцоогоор зургаан тэрбум америк доллар байдаг юм.
Энэ долоо хоногийн эхээр Пхеньян Өмнөд Солонгосын эсрэг "арга хэмжээ" авна хэмээн хэмээн сүрдүүлсэн. Умардын телевизээр мэдээлснээр энэ нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мун Бакийн засгийн газрын явуулсан өдөөн хатгалгын хариу юм байна.
Умардчуудын хувьд дөрөвдүгээр сард тохиож байгаа хоёр дахь томоохон тэмдэглэлт арга хэмжээ нь Ардын Армийн 80 жилийн ой юм. Үүнээс өмнө Хойд Солонгосчууд мөнхийн ерөнхийлөгч гэгддэг Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
1990-ээд оноос хойш Умард Солонгос ард иргэдээсээ илүүтэйгээрээ цэрэг армийг чухалчилсан бодлого явуулсаар иржээ. Гэхдээ Умардын Ардын арми аюулгүй байдлаа сахиулах, батлан хамгаалах үүрэг гүйцэтгэдэг төдийгүй барилга болон бусад салбарт оролцдог байна.
Пхеньян хотын дайны музейд тайлбарлагчаар ажилладаг, Ардын армийн дэслэгч Ри Кион ярихдаа "Солонгосын Ардын Армийн үүрэг бол нам, удирдагч, эх орон, ард түмнээ найдвартайгаар батлан хамгаалах, манай арми хөгжиж цэцэглэсэн, хүчирхэг социалист улсыг байгуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг" гэжээ.
Урьдын адилаар Пхеньян хотын гудамж талбайд туг далбаа, уриа лоозонгуудыг энд тэндгүй байрлуулсан байна. Ихэнх уриа лоозонгууд дээр 4.25 гэж бичжээ. Учир нь Умардын Ардын арми 1932 оны дөрөвдүгээр сарын 25-нд байгуулагдсан гэж үздэг байна. Харин гадны түүхчид 1940 –өөд оны сүүлээр ЗХУ Солонгосын талыг эзлэх үед Умардын орчин үеийн арми байгуулагдсан гэж баталдаг.
Ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдээд байхад ихэнх төсвөө цэрэг армидаа зарцуулж байна хэмээн Барууны улсууд Хойд Солонгын удирдлагуудыг шүүмжилдэг юм. 1945 онд Японоос чөлөөлөгдсөний дараа Ким Ир Сен хүчирхэг, баян чинээлэг улсыг байгуулна хэмээн амлаж байжээ. Харин 70 жилийн дараа түүний ач хүү, их удирдагч Ким Чен Ун ард түмнээ тэжээж чадахгүй байна. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдээлснээр Хойд Солонгос энэ сард холын тусгалын пуужин хөөргөхөд ойролцоогоор 850 сая доллар зарцуулжээ. Энэ нь өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амын 80 орчим хувийг буюу 19 сая хүнийг бүтэн жил тэжээхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө ажээ.
Дэлхийн банкнаас мэдээлснээр Умард Солонгосын хүн ам 2010 оны байдлаар 24.3 сая байжээ. Энэ улсад жилд 400 мянган тонн хүнс дутагдалтай байдаг учраас олон улсаас тусламж авах шаардлагатай байдаг байна. Хойд Солонгост гурван хүүхэд тутмын нэг нь хүнс тэжээлийн дутагдалд оржээ. Энэ улсын удирдлагууд пуужин хөөргөхөө зарласны дараа АНУ Пхеньянд олгохоор төлөвлөж байсан 240 мянган тонн хүнсний тусламжаа цуцалсан байна.
Өнгөрөгч 12-р сард Ким Чен Ирийг таалал төгссөнөөс хэдэн өдрийн дараа түүний хүү Ким Чен Уныг шинэ удирдагч, армийн ерөнхий командлагч хэмээн зарласан. Умардын дэглэмийнхэн түүнийг их удирдагч гэдгээр нь ард түмэнд таниулахын тулд суртал ухуулгын шинжтэй олон ажлыг зохион байгуулжээ.
Э.АМАР