logo
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ

2011/06/16
Ойрын үед гадаа их халуун байгаа. Иргэд удаан хугацаагаар халуун наранд байх үед нарших гэсэн асуудал гарч ирдэг. Тэр дундаа хүүхдүүд наршихдаа хурдан байдаг. Тэгвэл хэрхэн наршихгүй байх, наршсан хүнд ямар түргэн тусламж үзүүлдэг талаарх зөвлөгөөг өгье.
    Халуун нар төөнөж байгаа орчинд удаан хугацаагаар ажиллаж, аялаж байгаа хүмүүс биед хуримтлагдсан халууны хэмжээг гадагшлуулахгүй бол биеийн халууны зохицуулалт алдагддаг байна. Заримдаа халууны хэмжээ өндөр хэмжээнд хүрээгүй ч  нас ахисан, бие тааруухан, ядаргаа ихэссэн, их таргалсан, архи уусан, өлсөж цангасан, ус давс дутагдсан, халуунтай, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг нь нарших өвчинд нэрвэгдэхийн гол шалтгаан аж. Тиймээс даралт ихтэй хүн гэрээс аль болох гарахгүй, наранд явахгүй байх хэрэгтэй гэнэ. Мөн хүйтэн жин толгой дээрээ тавьж, шингэн зүйл сайн ууж байх хэрэгтэй талаар эмч зөвлөсөн юм.

Наршихын өмнөх шинж тэмдэг:
-Бие сулрах
-Толгой эргэх
-Дотор эвгүй болох
-Хөлс гарах нь багасах
-Анхаарал төвлөрөхгүй болох.
-Биеийн халуун бага зэрэг нэмэгдэх
Хөнгөн наршсан үед биеийн халуун 38.5 С д хүрч нүүр чинэрэн улайж цээж багтран амьсгалахад хүндрэлтэй болно. Үүний зэрэгцээ царайны өнгө цонхийж, бөөлжис хутган их хэмжээний хөлс гарч, нүүрний арьс хүйтэрч, судасны лугшилт түргэсдэг.
Хэрэв наршсан байдал хүндэрвэл өвчтөн манарч унах, шөрмөс татах, биеийн халуун 40С с давах зэрэг шинж тэмдэг илрэх болно.

Яаралтай авах арга хэмжээ:
1.Халуун орчноос холдуулж, зулай хэсэгт бүлээн усаар шавшин, сэрүүхэн газар хэвтүүлж, мөн хүйтэвтэр давстай ус уулгана.
2.Манарч унасан хүний суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно.
3.Өвчтөн сэрсэний дараа, буцалсан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх сэргийлэх эм бэлдмэлүүд өгч болно.
4.Хүнд наршсан хүнд бол дээрх аргуудыг хэрэглэх болон даруйхан эмнэлгийн тусламжийг үзүүлэх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш