“Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм” гэж УИХ-ын гишүүн Ч.Улаан бодож эхэлсэн биз ээ. Учир нь тэрбээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг гэрээс нь баривчлах үеэр МАН-аас гарч, МАХН-д орно гэдгээ сэтгэлийн хөөрлөөр хэлснээс болоод өдгөө АТГ-ын овоо хараанд багтаад байна. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм” гэж УИХ-ын гишүүн Ч.Улаан бодож эхэлсэн биз ээ. Учир нь тэрбээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг гэрээс нь баривчлах үеэр МАН-аас гарч, МАХН-д орно гэдгээ сэтгэлийн хөөрлөөр хэлснээс болоод өдгөө АТГ-ын овоо хараанд багтаад байна.
Түүнийг 2005 оны сүүлээс 2008 он хүртэлх гурван жилийн хугацаанд ял эдэлж явсан ГЕГ-ын дарга асан Х.Баатарын үйлдсэн авлигын хэрэгтэй холбогдуулан АТГ шалгаж эхэллээ гэх бор шувуу сүүлийн өдрүүдэд нисэлдэх болсон нь үнэний ортой аж.
Бидний таамаглаж байгаагаар сонгуульд нэр дэвших тойрог олдохгүй, нам дахь байр суурь нь суларсан гэх мэт шалтгаануудаар Ч.Улаан гишүүн МАХН руу сэтгэл урваснаас болж Ардын нам түүний эмзэг сэдвээр оролдохоор шийдсэн бололтой. Эмзэг сэдэв гэдэг нь Х.Баатар тэртээх он жилүүдэд улсын хөрөнгө идэж, уусан нэрээр “аавын хаалга” татсан хэдий ч өнөөдрийг хүртэл өөрийгөө хохирч, хэлмэгдсэн хүн хэмээн хамгаалж явсан шалтгаан нь Ч.Улаан гишүүн байсан гэх баттай бус асуудал юм.
ГЕГ-ын даргаар 2000-2005 онд ажиллаж явсан Х.Баатарын тухайд төрийн өндөр албан тушаалтан Эрүүгийн хуулиар шийтгэгдэж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан цөөхөн тохиолдлын нэг. Гэхдээ түүний хоригдсон шалтгаан өдгөө ч олны анхаарлыг татсан хэвээр байна. Учир нь зарим хүмүүс “Х.Баатар хэлмэгдсэн, намынхаа өмнөөс золионд явсан”, “Гаалийн байгууллагаас олсон мөнгөө МАХН /МАН/-д л өгдөг байсан шүү дээ” гэж ярьдаг. Хууль бусаар олсон мөнгөө намдаа тушаачихаад эцэст нь ялаа өөрөө л үүрлээ гэх мэтээр өмгөөлж, хамгаалах улс тун олон. Энэ бүх оньсого таавар шиг асуултын хариуг ГЕГ-ын дарга асан Х.Баатар, түүний ойр дотны хүмүүс л мэдэх биз.
Тэгэхээр тэртээх он жилүүдийн өмнө Ч.Улаан гишүүн энэхүү хэрэгтэй хамгийн их холбоотой байж, харин энэхүү алдааг нь мэддэг Ардын намын удирдлага “Нэг бол МАН-даа үлд, эсвэл АТГ-т шалгагдаад, баригдаад яв” гэсэн ял тулгасан байж таарах нь. Даанч МАН-аас гарна гэж сүрийг үзүүлээд байсан эрхэм гишүүд сүүлийн үед тас дуугаа хураачихсан нь энэ мэт бидний мэдэхгүй олон шалтгаанаас үүдэлтэй биз ээ.
Гэхдээ асуудал ингээд даамжраад явбал ашигтай, харин ч сайн юм болох талтай. Хэрэгт ганцаараа унахгүй гэж урваганах улстөрийн эрхэм зүтгэлтнүүд нэг нэгнээ барьж өгөөд, жилээс жилд муу ажилладгаараа цоллуулдаг АТГ-ын хийх ажлыг улам ундруулж өгөх ач холбогдолтой.
Ийнхүү УИХ-ын гишүүн Ч.Улаанаас авахуулаад Н.Энхбаярын араас АТГ-аар шалгуулах улстөрчдийн бүхэл бүтэн бүлэглэл үүсэх нь дээ.
Эх сурвалж:
SHARSONIN.MN