logo
Сумын Засаг даргын бас нэг хуудуутай үйлдэл илэрч, АТГ-шалгагдах болжээ

Сумын Засаг даргын бас нэг хуудуутай үйлдэл илэрч, АТГ-шалгагдах болжээ

2012/04/27

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Туяаг аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид нь АТГ-т шалгуулахаар болжээ.Учир нь тэрбээр өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж Баянжаргал сумын «Байгаль хамгаалах сан»-гийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг нь илэрсэн байна. Тодруулбал, «Байгаль хамгаалах сан»-д нутгийн уул уурхайн компаниудаас төвлөрүүлсэн хөрөнгөөр хувьдаа ломбард ажиллуулж байсныг аудитын байгууллага тогтоосон гэнэ.Мөн аймаг, сумын иргэд нь түүнийг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн хөрөнгөөр гаднын оронд аялсныг батлах баримтыг цуглуулаад байгаа.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш