УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа уг төслийн үзэл баримтлалд тусгагдсаны дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримталсан хэмээн хууль санаачлагчдын нэг Ж.Сүхбаатар гишүүн танилцуулсан юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явуулах тогтолцоог өөрчлөн үзэл баримтлалын шинжтэй томоохон өөрчлөлт оруулж байгаа тул Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8.1 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг шинээр боловсруулсан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлах, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх, нэрийн нэг жагсаалтын эхний 30-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн тойргоос, 15-аас илүүгүй нэр дэвшигчийг улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэлийн жагсаалтаас сонгох зэргээр зарчмын өөрчлөлтүүдийг энэ хуулийн төсөлд тусгажээ.
Сонгуулийг Нийслэлийн сонгуулийн хороо нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж явуулах ерөнхий зарчим хадгалагдсан аж. Сонгуулийн 6 тойрог байгуулагдах бөгөөд харин сонгуулийн хэсэг нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар байгуулагдсан сонгуулийн хэсэг байх ажээ. Түүнчлэн сонгогчдын нэрийн жагсаал үйлдэх, танилцуулахтай холбогдсон асуудлыг зохицуулж байгаа бөгөөд ингэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан журмыг нэгэн адил баримтлах нь.
Төсөлд сонгуульд нам, эвслийн нэрийн жагсаалтын эхний 30-аас илүүгүй нэр дэвшигчийг тойргийн дарааллаар, 15-аас илүүгүй нэр дэвшигчийг нам, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшүүлэх, түүнчлэн нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар тусгасан байна.
Төслийн ”Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа” гэсэн бүлэгт сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаатай холбогдсон зохицуулалтыг тусгажээ. Энэ бүлэгт нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоог мөрийн хөтөлбөрөө гаргаж өгөхдөө хөндлөнгийн хяналтын байгууллагаар хийлгэсэн байх шаардлагыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид тавихаас гадна сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгөн дүнгээр илэрхийлсэн амлалт авахыг хориглохоор заажээ.
Мөн төслийн ”Сонгуулийн зардал” гэсэн бүлэгт нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардал, сонгуулийн зардлын данс, нам, эвсэл, нэр дэвшигчид хувь хүн, хуулийн этгээдээс өгөх хандив, түүний дээд хэмжээ, сонгуулийн санхүүжилтэд тавих захиргааны хяналт, зардлын тайланг гаргахтай холбогдсон асуудлыг тодорхой тусгасан байна.
Нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжиж, сонгуульд зориулж өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болох, уг хэмжээнээс илүү хандивласан мөнгийг улсын орлого болгож байх, түүнчлэн гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, төрийн өмчит болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагаас хандив авахыг болон дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд, түүнчлэн байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хоригложээ.
Нийт хүчинтэй саналын тооноос босго таваас доошгүй хувийг тооцох ба таваас дээш хувийн санал авсан нам, эвсэлд авсан саналтай нь хувь тэнцүүлэн суудал хуваарилахаар тусгаснаас гадна нам, эвсэл, тус бүрт ногдох суудлын тоог тогтоож, тэдгээрээс сонгогчдын саналын тоогоор жагсаалтын эхэнд бичигдсэнээс эхлэн авсан суудалтай нь тэнцүү тооны хүнийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сонгогдсонд тооцохоор тусгажээ.
Байнгын хороодын гишүүдийн олонхи уг хуулийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Гэхдээ асууж тодруулах зүйлс ч бас гарсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Очирбат, УИХ-ын болоод НИТХ-д нэр дэвшигчдийн нэрс саналын нэг хуудсан дээр байх нь иргэдийг будилуулах зүйл болох юм биш биз хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Нэг хуудсан дээр шавааралдуулсан, шоргоолжны мөр шиг нэрсийг өндөр настан, хараа муутай хүмүүс ялгаж харах эсэхэд тэрбээр эргэлзэж байсан. Тэрбээр, Их Хурал, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулиа хамтад нь явуулж байгаа гадаад орны туршлагыг харахад саналын хуудас гурван тусдаа, тэгээд өөр өөр өнгөөр ялган хэвлэсэн байдаг. Манай улс анх удаа холимог системээр сонгуулиа явуулах гэж байна. Бас УИХ, НИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулах гэж байна. Сайн зохион байгуулахгүй бол будилсан, төөрөгдсөн гэсэн маргаан тасрахгүй байх шүү хэмээн анхааруулсан. Тэрбээр саналын хуудсыг өнгөөр ялгах саналыг гаргасан ч олонхийн дэмжлэг аваагүй.
СЕХ-ноос ирүүлсэн саналын хуудсын загварт саналын хуудасны нэг талд УИХ-д нэр дэвшигчдийн нэрс, нөгөө талд НИТХ-д нэр дэвшигчдийн нэрс болоод сонгуульд оролцож буй намын нэрс байх юм байна. Сонгуульд оролцох 15 намын нэр болоод УИХ, НИТХ-д нэр дэвшигчдийн нэрс А4 хэмжээтэй цаасанд хангалттай багтана гэж тэд тооцсон юм байна. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.