logo
Прокурор ЦЕГ-т шаардлага хүргүүлэв

Прокурор ЦЕГ-т шаардлага хүргүүлэв

2012/04/28
Чингэлтэй дүүргийн прокурорын газар Нийслэлийн Цагдаагийн газрын АСБТөвийн үйл ажиллагаатай танилцаад баривчлах шийтгэл эдэлж буй этгээдүүдийн байрлаж буй 2 давхар барилга зүүн жигүүртээ сууж, цууралт үүссэн нь хүний амь насанд аюул учруулж болзошгүй болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч уг байрыг ашиглахыг хориглож, 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр акт тогтоон, шалгалт хийсэн улсын байцаагчийн дүгнэлтийн хамт ЦЕГ-ын дарга хошууч генерал Д.Сандаг-Очирт хүргүүлсэн байна.
Гэвч ЦЕГ өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүй 3 жилийн хугацаа өнгөрч байгаагаас, уг барилгын суулт, цууралт улам нэмэгдэж нурж унах аюул нүүрлээд байгаа юм. Уг баривчлах байрны агааржуулалт, гэрэлтүүлэг туйлын муу, нэг хүнд ноогдох талбай 2 м /кв битгий хэл 20 см хүрэхгүй, бүх байрлаж буй хүний талаас илүү хувь нь ор, хучлага дэвсгэргүй учир нийтийн гэх тодотголтой хоёр өрөөнд урагдаж хуучирсан хир, хөлс болсон дэвсгэр хучлага хэрэглэн цементен шалан дээр 403 хүн нэг нэгнээ дэрлэн, хэвтэж хоног өдрийг өнгөрүүлж, байгаагаас хүний аюулгүй бөгөөд эрүүл орчинд амьдрах эрхийг нь ноцтойгоор зөрчиж байна.
Иймд уг байрыг эрүүл ахуй ариун цэврийн наад захын шаардлага хангах арга хэмжээ автал хаахыг мэдэгдэж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас прокурорын шаардлага бичиж НЦГ-ын дарга цагдаагийн хурандаа Ө.Энхтөрт хүргүүлжээ гэж Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш