logo
Чуулганаар засгийн газрын гишүүнийг огцруулах талаар хэлэлцэнэ

Чуулганаар засгийн газрын гишүүнийг огцруулах талаар хэлэлцэнэ

2012/04/28
Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудал, "Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудал, "Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг хэлэлцэнэ.
Д.Эрдэнэ
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш