Өнгөрсөн баасан гарагт Днепропетровскд /Украины Зүүн хэсэг/ цуврал дэлбэрэлт боллоо. Оросын телевизийн “Вести” сувгийн сэтгүүлчийн мэдээлснээр, тус хотод гар хийцийн аргаар хийсэн төхөөрөмжийн дөрвөн удаагийн дэлбэрэлт гарсан гэж мэдээлж байна. Тэдгээр дэлбэрэлтүүд нь олон хүн цугларсан газруудад, тухайлбал, дуурийн театрын дэргэд, трамвайны буудал, кинотеатрын орчимд болон төмөр замын буудал дээр гарсан аж. Одоогоор нас барсан хүмүүсийн таалар тодорхой тоо баримт үгүй байна. Тус хотын эмнэлгүүдэд 10 гаруй хүн ирсэн, тэдний гурвынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Прокурорын газар Днепропетровскд алан хядах ажиллагаа зохион явагдсан байна гэж үзжээ.