Орос улсын түүхэн дэх хамгийн гунигт өдөр - Дэлхийн 2-р дайн эхэлсэн өдөр ойртож байна. Санаж дурсан, эмгэнэн гашуудана. Одоогоос 70 жилийн өмнө 1941 оны 6-р сарын 22-нд фашистын Герман нь итгэл эвдэн, дайн зарлалгүй ЗХУ-д халдсан юм. Дайны анхны эмгэнэлт өдрүүдийг илтгэх тэр баримтууд Москвагийн Манежэд гарах олон улсын “ Мемориал-2011” үзэсгэлэнд тавигдах юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Герман, Чех, Словак, Болгар зэрэг 15 орны төлөөлөгчид оролцоно. Энэ үеэр цэргийн хөшөө дурсгалын харуул хамгаалалтанд онцгой анхаарлыг чиглүүлэх болно. “Хамгийн сүүлчийн цэргийг оршуулсан тэр цагт л дайн дуусна”. Оросын алдарт цэргийн жанжин Александр Суворовын хэлсэн энэ үг, өнөөг үнэ цэнэтэй хэвээр байна. Дэлхийн 2-р дайн олон сая хүний амийг авч одсон, маш олон тооны хүн сураггүй алга болсон. Гадаад орнуудын нутаг дэвсгэр дээр гурван сая гаруй Зөвлөлтийн цэрэг амь үрэгдсэн. Тэдний 70 % нь одоо болтол олдоогүй байгаа. Тэднийг олж, эх орон, эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж явсан цэрэг эрийг баатарын ёсоор оршуулах нь Орос улсын ариун үүрэг юм. Өнөөдрийг хүртэл эрлийнхэн харийн нутагт зөвлөлтийн цэргийн булшийг хайж олсоор байна. Одоо дэлхийн 50 оронд зөвлөлтийн цэргийн 22 сая булш тоологдож байна. Тэдгээрийг зохих ёсоор хамгаалан байлгахын тулд Орос улс жил бүр 5 сая доллар зарцуулдаг юм. Гэтэл зарим нэгэн харалган улс төрчдийн буруугаас болж зөвлөлтийн цэргийн хөшөө дурсгалыг буулгах болон шилжүүлэн өөрчилж байгаа явдал мэр сэр гарсаар байна. Тэд хөшөө дурсгалын самбарт халдаж байна. Угтаа бол энэ нь түүхэн дурсгал юм. Эстоны “Хүрэл цэргийн” хөшөөг шилжүүлэх болсныг санахад илүүдэхгүй биз. Хөшөөг буулган, цогцолборын ханыг нураасан нь Таллин болон бусад хотуудад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Зүүн Европын орнуудад ч гэсэн ийм явдал гарч байна. Тухайлбал, Унгарт гэж БХЯ-ны эх орноо хамгаалагчдын хөшөө дурсгалыг мөнхжүүлэх газрын дарга Александр Кирилин ийнхүү ярьж байна. «Харамсалтай нь ийм явдал гарсаар байна. Ялангуяа, засгийн эрх баригч улс төрийн намууд солигдох үед. Арай илүү радикал үзэлтэй улс төрийн бүлэглэлүүд ирж, зөвлөлтийн цэргийн хөшөөний дэргэд наргиж цэнгэдэг. Харамсалтай нь, Унгарт байдал муудсаар байна. Будапешт хотын шинэ захирагч улаан армийн хөшөө дурсгалуудыг Эрх чөлөөний талбайгаас холдуулах гэж шийдвэр гаргажээ» гэж Александр Кирилин хэллээ. БХЯ-ны төлөөлөгчийн хэлснээр орон нутгийн засаг захиргаа орос цэргийн нэр бичигдсэн хөшөөг хотын төвд байр олдохгүй байгаа гэдэг шалтгаанаар тэндхийн англичуудын оршуулгын газар шилжүүлэхээр зэхэж байгаа юм. Урьд өмнө Будапешт хотыг 1944 онд фашистын булаан эзлэгчдээс чөлөөлсөн Зөвлөлтийн 80 мянган цэргийн хөшөө дурсгал нэг бус удаа унгарын үндэсний үзэлтнүүдийн бай болж байсан. Гэтэл байдал хурцадлаа.” Харамсалтай нь өнөөдөр унгарын ЗГ Дэлхийн хоёрдугаар дайнд хүргэсэн үйл явдлыг цагаанаар будах гэж оролдож байна. Барууны үзлийг баримтлагчдын чөлөөлөгч-цэргийн хөшөөг буулгах санаа ” гэж Унгарын фашизмын эсрэг болон эсэргүүцэгчдийн тэмцлийн инйгэмлэгийн тэргүүн Вилмош Ханти ярьж байна. ЗХУ-ын Дэлхийн 2-р дайнд хүлээсэн хохирол нь тооны хэлээр илэрхийлэхийн аргагуй юм. Хамгийн сүүлийн тооцоогоор энэхүү хүн төрөлхтөний хамгийн их цус урсгасан дайнд зөвлөлтийн 27 сая хүн халуун амиа алдсан юм. Тэдгээрийн 9 сая нь цэргийнхэн байсан. Үнэхээр гэгээн дурсгалд хил хязгаар гэж үгүй билээ.