”Ямарч тохиолдолд шинэ залуу үеийнхэнд өнгөрсөн зууны аймшигт дайны Ялалт асар их үнэ цэнээр олдсон.Бид эцэг, өвгөдийнхээ алдар гавъяаг бахархан, санан дурсана”.Энэ бол Аугаа эх орны Дайны Ялалтын баярын өмнө уламжлал ёсоор зохион явуулдаг “Георгийн тууз” кампанит ажлын уриа. Георгийн тууз бол байлдааны шагналуудын нэг хэсэг. Тууз анх 1769 онд цэрэг эрсийн цээжин дээр Ариун Георгийн одонтой хамт гарч ирсэн юм. Тэр цагаас хойш улбар шар-хар өнгийн зураас нь Орос улсын цэргийн алдар гавъяаны бэлэгдэл болсон юм. Дэлхийн II дайны үед “Гавъяаны одон”дээр түүнийг цутгаснаар Георгийн тууз эргэж ирсэн түүхтэй. “Георгийн тууз” арга хэмжээ нь дэлхийн 30 гаруй орныг хамраад байна. Сүүлийн жилүүдэд 50 гаруй сая георгийн туузыг тараасан төдийгүй, Монгол улсад ч мөн тараагдсан.
”Оросын дуу хоолой” радиокомпани “Георгийн тууз” кампанит ажилд идэвхитэй оролцдог юм. Ялалтын баярын босгон дээр бид олон орны манай сонсогчдод туузыг илгээж байна. Бидний илгээсэн тууз Монгол улсын янз бүрийн өнцөг буланд хүрсэн бөгөөд манай радиогийн сонсогчдын “Найрамдал” клубынхэнд очсон .
4-р сарын сүүлчээр Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын ордноос Аугаа эх орны дайны Ялалтын баярт зориулан зохион явуулсан арга хэмжээн дээр туузыг тарааж эхэлсэн тухай УБ дахь Оросын СШУ-ны ордоны тэргүүн Евгений Михайлов хэлэхдээ: «Аугаа эх орны дайны ялалтанд зориулан гаргасан гэрэл зургийн самбарын дэргэд арга хэмжээнд оролцсон хүн бүрт георгийн тууз гардуулсан. Ингэж арга хэмжээ эхэлсэн.
Дараа нь тус төвийн байранд байрладаг орос хэлний сургалттай “Кириллица” сургуулийн сурагчдад болон төвийн дэргэдэх хэлний дамжааны сонсогчдод туузыг гардуулах ажлыг явуулсан. Сурагчид бүр энэхүү кампанит ажлын тухай ярьж чадна. Хүүхдүүд дайны сэдэвтэй дуунуудыг дуртайя дуулж, шүлэг уншиж байна» гэлээ.
Өнөөдөр “Георгийн тууз” арга хэмжээ нь өргөн далайцтай өрнөж байна. Энэ өдрүүдэд Улаанбаатарын болон бусад хотуудын иргэдийн энгэрт улбар шар-хар өнгийн тууз харж болно. Ялангуяа, олон хүн автомашины антеннасаа зүүхийг хүсчээ.
«Монголчууд энэхүү арга хэмжээг ойлгоод зогсохгүй, түүнийг сэтгэл зүрхэндээ ойр хүлээж авч байна. Аугаа эх орны дайны хүнд хэцүү үед Зөвлөлтийн Улаан армид монголын ард түмний сэтгэл харамгүй тусламжийн хөрөнгөөр боссон “Монгол ард” нисэх эскадриль болон “Хувьсгалт Монгол” танкийн цуваа Берлин хүрч, фашистуудыг бут цохиход хувь нэмрээ оруулж байсныг оросын ард түмэн үүрд санан дурсах болно. 1945 оны 8-р сард Дэлхийн II дайны хоёрдахь шатны тулаанд орос-монголын дайчид Говь Хянганыг туулж, японы түрэмгийлэгчдийг бут цохин, хүн төрөлхтөний хамгийн их цус урссан дайныг төгсгөсөн юм» гэж Евгений Михайлов онцлон тэмдэглэлээ.
”Георгийн тууз” арга хэмжээ нь 5-р сарын 9-нийг дуустал үргэлжлэнэ. Энэхүү арга хэмжээний бэлэгдэл улбар шар-хар өнгийн туузыг Монголын иргэд Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын ордон дээрээс авч болно . Энд 5-р сарын 5- нд Аугаа эх Ялалтын 67 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болно. Тэнд хүрэлцэн ирсэн хүн бүрт “Георгийн туузыг” гардуулна.
Эх сурвалж: Оросын дуу хоолой