АНУ-ын Колумбийн тойргийн шүүх "Аль-Каида"-гийн толгойлогч Усама бен Ладеныг устгахдаа тус улсын тусгай албаныхны хийсэн дүрс бичлэг болон гэрэл зургийг нийтлэхийг хориглов.
Тийм материалууд хилийн чанадад байгаа америкчуудын амь насанд аюул учрахад хүргэж болзошгүй гэж Америкийн эрх баригчид үзэж байгааг шүүх иш үндэс болгожээ. "Аль-Каида"-гийн толгойлогчийн амьсгал хураасан байгааг харуулсан гэрэл зураг лалын ертөнцийнхний дургүйцлийг хүргэж, террор үйлдэгдэхэд хүргэж болзошгүй хэмээн Вашингтон болгоомжилж байгаа юм. Үүний сацуу гэрэл зураг авахдаа ТТГ болон цэргийнхний ашигладаг техник, нууц системийг нийтийн хүртээл болгоно гэж Хууль зүйн яам нь үзэж байна.
Гэрэл зургуудыг нийтлэхийг шаардан Америкийн БХЯ болон ТТГ-ын эсрэг консерватив "Judicial Watch" байгууллага зарга мэдүүлэхдээ Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг иш үндэс болгожээ.
Бен Ладеныг 2011 оны тавдугаар сарын 2-нд шилжих шөнө Пакистаны Абботтабад хотод Америкийн тусгай албаныхан тусгай ажиллагаа явуулан устгаж, түүний цогцсыг далайд үйсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эхлээд бен Ладеныг үхсэн байгаа зургийг нийтлэх бодолтой байснаа, дараа нь больжээ. Гэрэл зургуудыг Конгрессын зарим нэг гишүүнд л үзүүлсэн байна. Тэдний нэг болох Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Жеймс Инхоуфын ярьснаар, нэг сум бен Ладены чихээр орж, нүдээр нь гарсан байна. Түүний хэлснээр, гэрэл зургууд үнэхээр аймшигтай харагдаж байжээ.
Дэлхийн зартай террористыг устгаснаас хойш нэг жил өнгөрсөнтэй холбогдуулан Тайм сэтгүүл Пакистанд тийм ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн Цагаан ордны нууц меморандумыг нийтэлжээ. Обамагийн өгсөн тушаалын дагуу гаргасан баримт бичигт тухайн үед ТТГ-ын захирал байсан Леон Панетта гарын үсэг зурсан байна. Америкчууд "тийшээ явж, бен Ладенд хүрэх" ёстой гэж баримт бичигт дурдсан байжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ