Европын Холбоонд орох гэсэн нэг жижиг улсын хүсэл 2007 онд л биелж, шинэ он гарахыг түгшүүртэйгээр хүлээж байв. Энэ улс бол Болгар юм. 2012 он гарахаар тус улс үндэсний валютаа еврогоор бүрмөсөн солих ёстой байлаа. Гэвч ийм үйл явдал болсонгүй. Болгарын үндэсний валютыг түргэн өөрчлөх нь тус улсын нэрэнд далдуур нөлөөлөх гээд байгаа юм болов уу?
Магадгүй, инфляц зэрэг эдийн засгийн зарим үйл явцад учир оршиж байна уу, эсвэл дэлхийн аймшигтай хямрал буруутай юу?
1880 онд Османы эзэнт гүрний дарлалаас чөлөөлөгдсөн болгарчууд үндэсний валютдаа бахдалтай бөгөөд олон утга агуулгатай “лев” /“арслан”/ гэдэг нэр өгчээ. Араатны хааныг Болгарын сүлдэнд ч дүрсэлсэн байдгаас харвал энэ улсын оршин суугчид үндэсний мөнгөн тэмдэгтээ нэрлэх ер бусын нэр олох гэж толгойгоо нэг их гашилгаагүй бололтой.
Өөр сайн ямар нэр байж болох вэ? Эрт цагаас л арслан хүч чадал, нэр хүнд, амжилт, тансаг байдлыг бэлгэддэг, харин болгарын домогт энэ амьтан дээдийн дээд хүч, шударга ёс, амар тайван байдал, хэрсүү ухааныг илтгэдэг. Чухам энэ л таван зууны турш Османд дарлуулж сүйрсэн улсад дутаж байжээ.
Болгарын зах зээл дэлхийн янз бүрийн орны байж болох бүх л мөнгөнд дарагджээ. Хатуухан хэлэхэд хүмүүс ч байгаагаараа л төлбөр тооцоо хийдэг байв. Гэвч тийм эмх замбараагүй байдал эцэс төгсгөлгүй үргэлжилсэнгүй, харин “лев” гэдэг мөнгөний нэгж бий болсноор бусад мөнгөнд оршин байх боломж үлдээгээгүй байна. Шинэхэн гарч ирсэн болгар левтэй эн зэрэгцэхийг хүссэн хамгийн анхны мөнгөн тэмдэгт нь Францын франк байв. Энэ өндөр настай эрхэм тэр үед алдартай байсан бөгөөд алтаар хийгддэг байжээ. Түүний араас болгар лев ч адил орцтой алтаар хийгдэж франц франктай өрсөлдөх болов. Болгарын тийм лев 100 стотиноктой тэнцэж байлаа. Болгарын үндэсний мөнгөн тэмдэгт 1880 оны зургадугаар сарын 4-нд Болгарын хаант улсад зоосон мөнгө хэвлэх эрхийн тухай хууль батлагдсанаар эхэлсэн байдаг.
Гэвч гаргасан хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон учир нь 1952 оныг хүртэл левийг аль ч улсад хамаагүй цутгадаг байв. Болгарын анхны хоёрт, тавт, аравтын зоосон мөнгө Бирмингем, Их Британид 1881 онд цутгагддаг байжээ. Дараа нь Орост нэгт, хоёртын левийг цутгаж байв.
Хожим нь Болгарын мөнгийг Австри-Унгар, Франц, Бельги, Герман, тэрчлэн Чехословак, Югослав улсад цутгаж байжээ. Харин дөрвөн жилийн дараагаас хорьт, тавьтын дэвсгэрт хэвлэгдэж эхлэв. Тэгэхдээ бахдалтай нэртэй мөнгөн дэвсгэрт жирийн нэг цаас байсангүй, анх эдгээр дэвсгэртийг алтаар бүрсэн байсан бол хожим нь мөнгөөр бүржээ.
Мөнгөн дэвсгэртийн ханш санхүүгийн хямрал болж, 1912-1913 оны Балканы дайны сургаар эрс унажээ. Тэгэхэд Болгарын оршин суугчид анх удаа хямдхан мөнгөн дэвсгэрт буюу нэгтийн левийг барьж үзэв. Ард түмэн түүнийг “марк” гэж нэрлэсэн нь Германд хэвлэсэнтэй холбоотой байлаа. Тийм мөнгөн дэвсгэрт олон жил ашиглагдаж байсан бөгөөд одоо ч тус улсад нэг левтэй тэнцэх зоосон мөнгө ашиглагддаг байна.
Болгарын левийг тус улс Зөвлөлтийн орнуудад нэгдэх хүртэл 20 гаруй жил АНУ-д ч хэвлэж байжээ. Харин Болгарыг пролетаричуудын амралт сувиллын газар болгон хувиргасан ЗСБНХУ-ын агуу үе ноёрхох хүртэл тус улсад “американка”, “стамболийка” гэж нэрлэсэн дэвсгэртүүд байдаг байв. Өрнөдийн нэр зүүсэн хэдий ч тэдгээр дэвсгэрт дээр Болгарын хөдөө аж ахуйг бэлгэдсэн алх, хадуурыг дүрсэлсэн байлаа.
Болгарын мөнгөний нэгжийн хувьд үүлгүй тэнгэрээс аянга ниргэх шиг болж ЗХУ гурван лев, гурван стотинок, 25 стотинок гаргаж, түүн дээр коммунизмын бэлгэдэл гарсан нь Оросын рубльтай адил болсон байна. Коммунист үзэл санаанд нэвчсэн лев 1952 онд гүйлгээнд гарч, тэр жил удаан хүлээсэн Мөнгөний ордон байгуулагдаж, бусад улсаар зоосон мөнгөө хийлгэхээ больжээ. Тэр цагаас хойш алт, мөнгө, цагаан алт, хүрэл, зэсэн зоосыг Болгарын нийслэлд хийдэг болсон байна. Харин 1997 онд Болгарын Ардын банкны мөнгөний шинэ ордон нээгдсэнээр дэвсгэртийг гадаадад хэвлэхээ больжээ.
Одоо левтэй эн тэнцэх мөнгөний нэгж нь евро аж. 1999 оноос хоёр орчим лев нэг евротой тэнцэх болсон байна. 2007 онд Болгар Европын Холбооны гишүүн болсон. Өөрөөр хэлбэл, үндэсний валютаа булшлах нүхийг ухаад таван жил болж байгаа аж.
Болгар ардын үлгэрт арслан бол хүний энгийн арга мэхэнд амархан ордог амьтан мэтээр дүрслэгддэг аж. Ардын аман зохиолд бичсэнээр, араатны хааны агуу хүч чадал хүний олз болохоос нь хамгаалж чаддаггүй, хүн арсланг дийлдэг.
Тиймээс ардын мэргэн ухаан орчин цагт биеллээ олж, Болгар улс ЕХ-ны бүрэн эрхт гишүүн болохыг эрмэлзэж байна. “Болгарын лев” хүн хүсч байгаа цагт л ноёрхож, харин хүн түүнээс ангижрахаар шийдвэл “лев” хүчин мөхөсдөнө. Одоо энэ мөнгөн тэмдэгтэд бүрмөсөн алга болох ганц л зам үлджээ. Энэ ердөө цаг хугацааны л асуудал юм. /Үргэлжлэл бий/
З.Амгалан