АНУ-ын Миннесота мужийн Мэйогийн эмнэлэгийг учир мэдэх хүмүүс дэлхийн анагаах ухааны урлан хэмээн үздэг билээ. Тэнд зөвхөн саятан тэрбумтнууд л очиж дийлэхээс энгийн хүмүүс мөрөөдөөд ч нэмэргүй.
Аз болоход ам дамжсан яриа гэж нэг юм байдаг болохоор тэр урлангийн зарим нэг жорууд, ялангуяа тураах жорууд нь олонд задрах нь их бөгөөд ядуус бид түүнийг нь баясан ашиглах ажгуу. Тэдний тураах дэглэмүүдийн лидер нь – сонгины шөл буюу “өөх шатаагч” шөл юм.
Энэ дэглэмийг мэс засалд орохын өмнөх бэлтгэл болгож их хэрэглэдэг: организмын бодисын солилцооны явцад үүссэн хор хурыг цэвэрлэх, илүүдэл жинг арилгаж энерги, амин дэмээр бие организмыг тэжээх зориулалттай. Энэ шөлийг хүссэн хэмжээгээрээ идэж турах дэглэмийг танилцуулъя.
Нэг талаас харвал дураараа, дуртай цагтаа идэж болдог ч, дэглэм л юм хойно хатуу биелүүлэлтийг шаардана гэдгийг анхаараарай. Шөлийг долоо хоногийн турш өдөр бүр идэх ёстой, их идэх тусмаа их өөх шатаж арилна. Шөлний орцыг хатуу дагана, дур мэдэн аль нэг орцыг нэмж хасч болохгүй. Дэглэмийн үед ямар ч согтууруулах ундаа, хийжүүлсэн удаа, талх, өөх тос зэргийг хатуугаас хатуу хориглоно. Цэвэр усыг ихээр ууна!
Хэрэв энэ хэдэн дүрмийг баримтлах юм бол долоо хоногт 5 – 8 кг хаях боломжтой. Тэмдэглэн хэлэхэд, дэглэмийн үр дүнд бие хөнгөрч залуужихаас гадна сэтгэл зүрх баяр баясгалангаар гийн, энерги буцладаг онцлогтой! Хэрэв доорх шөл танд таалагдвал та дэглэм гэхгүйгээр дуртай үедээ хийж идэн жингээ тохируулж байхад болохгүй зүйл үгүй...
Орц: Дунд зэргийн хэмжээтэй байцаа -1ш, бөөрөнхий сонгино - 6ш. улаан лооль - 3ш., ногоон чинжүү -2ш, ногоон майлз /сельдерей, celery/ - нэг багц. Давс, перец.
Бүх ногоогоо жижиг нарийн хэрчиж кастрюланд хийгээд ус хийнэ. Давс, перецээр амтлаад ширүүн гал дээр 10 минут буцалгана. Галаа дөнгөж буцлах хэмжээнд багасгаад болтол нь чанана.
Нэг дэх өдөр
Өдрийн турш дээрх шөлөө болон дуртай жимсээ иднэ. /гадилаас бусад/. Шөлөө хүссэн хэмжээгээрээ, хүссэн цагтаа иднэ. Их идэх тусам – сайн. Чихэргүй цай, кофе ууж болно, тэгээд – ус, ахиухан ус!
Хоёр дахь өдөр
Шөл ба ногоо иднэ. /эрдэнэ шиш, ногоон вандуй, шошийн төрлийн ногооноос бусад/. Энэ өдөр жимс идэхгүй! Зөвхөн ногоо – хэмжээ хязгааргүйгээр, цадталаа иднэ. Чанасан, түүхий, даршилсан – ямар ч хэлбэрээр идэж болно. Шөлөө бас сайн иднэ. Өдрийн хоолондоо духовканд болгосон 1 ширхэг төмсийг цөцгийн тосоор амтлан идэж сэтгэлээ баясгана. Ус, ус, ус, бас дахин ус ихээр ууна, 8 аяга хүртэл!
Гурав дахь өдөр
Шөл, жимс, ногоо иднэ. Хүссэнээрээ иднэ. Төмс идэхгүй. Зөвхөн шөл, жимс, ногоо. Усаа уухаа мартав!
Дөрөв дэх өдөр
Шөл, жимс, ногоо, тослоггүй сүү, 3 ширхэг гадил. Цадталаа, таашаалтайгаар иднэ. Их ус ууна.
Тав дахь өдөр
Шөлөө иднэ, дээр нь өөхгүй үхрийн мах шинэхэн улаан лоольтой хольж иднэ. Хүссэн хэмжээгээрээ, тамшаалан иднэ. Хагас кг мах ч идэж болно. Усаа ууна.
Зургаа дахь өдөр
Шөл, үхрийн мах, ногоо /ялангуяа ногоон навчит ногоо/ иднэ. Цадталаа, таашаалтайхан иднэ. Ахиухан ус!
Долоо дахь өдөр
Шөл, ногоо, бор будаа, чихэргүй жимсний ундаа. Дураараа иднэ. Ус ихээр ууна.
Энэ өдрийн төгсгөлд – хэрэв та бүх дүрмийг барьсан бол – та бүсэлхийгээрээ эрс нарийссан байх агаад бие чинь хөнгөн, энергиэр дүүрэн, сэтгэл хангалуун баяр баясгалантай байх болно. Маргааш өглөө жингээ үзээд толинд харан инээмсэглэж өөртөө баяр хүргэн шагнаарай. Одоо та сайхан галбираа хадгалж яваарай.
Emch.mn