logo
Сибирьчүүд урин хаврыг угтаж байна

Сибирьчүүд урин хаврыг угтаж байна

2012/05/01
Урин цаг ирж Сибирийн оршин суугчид урт удаан өвлийг үдэж байна. Уламжлалын дагуу цаначид уулнаас цанаар гулган ус руу үсэрч ордог байна. Гэхдээ болж өгвөл усан дээр тогтож гулгах ёстой юм. Энэ нь урин дулаан хаврыг угтаж байгаа бэлэг тэмдэг ажээ. Нийт 96 цаначин уулнаас гулган 20 метр зайрмагтсан усан дээгүүр гулгасан байна. Гэхдээ ихэнх нь бүтэлгүйтэж усанд унажээ. Эдгээрээс Евгений Яригин усан дээр тогтож чаджээ. Түүний ярьж байгаагаар энэ тэмцээнд ялахдаа гол нь биш. Харин зугаацах, хөгжилдөх, цэвэр агаар амьсгалах, хүмүүстэй танилцах, хүйтэн өвлийг үдэж, урин хаврыг угтаж байгаа нь хамгий гол нь юм байна. Усан дээр гулгах энэ тэмцээн жилд нэг болдог. Гэхдээ нэгээс илүү олон болгохыг хүсдэг хүмүүс бас байна. ОХУ-ын Сноуборд буюу цасны скейтийн аварга Алексей Болдиковын анх удаа  энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд түүний ярьж байгаагаар хотын оршин суугчид дуртай үедээ ууланд гарч цэвэр агаар амьсгалан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байвал зүгээр. Тиймээс иймэрхүү тэмцээн жилд нэг биш олон удаа зохиогдож байвал зүгээр  гэж үзэж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш