logo
Филиппинчүүд цахилгаан такси ашиглаж байна

Филиппинчүүд цахилгаан такси ашиглаж байна

2012/05/01
Филиппины таксины жолооч Лион Консентын машины түлш дууслаа. Гэхдээ шатахуун биш цахилгаан хураагуур юм. Тэрээр тод шар өнгийн өртөг багатай ADB таксигаа цахилгаан цэнэглэгчид холбодог. Лион өдөрт 1 доллараар нэг цэнэглэдэг гэвэл шатахуунаас 4 доллараар хямд тусч байгаа юм. Түүний ярьж байгаагаар хэрэв жирийн такси жолооддог байсан бол байшин барих мөнгө хуримтлуулж чадахгүй байж. Учир нь Филиппинд шатахуун үнэтэй байдаг учир тэрээр ихэнх мөнгөө шатахуунд зарцуулах байжээ. Хямд өртгөөр явдаг такси олонтой даруухан дүүрэгт тод шар өнгийн цахилгаанаар явдаг такси нэмэгдсэн нь бусдыгаа зах зээлээс шахаж эхлээд байна. Уг таксины компанийн зорилго нь жолооч нарын мөнгийг хэмнээд зогсохгүй агаарын бохирдлыг бууруулж байгаагаар давуу талтай юм. Филиппинд 3.5 сая орчим хямд, 3 дугуйтай такси байдаг бөгөөд тэд дундаас доогуур орлоготой хүмүүсийн хөлийг залгуулж байна. Эдгээр нь агаарыг ихээр бохирдуулж байна. Шар такси нь бусад таксигаа бодвол илүү хүн тээвэрлэх боломжтой, нар салхинаас хамгаалсан дээвэр халхавчтай. Азийн Хөгжлийн Банк Филиппиний засгийн газрыг дэмжиж 2016 он гэхэд ийм төрлийн цахилгаанар явдаг таксиг 100 мянгад хүргэхээр  төлөвлөж байна. Засгийн газар жолооч нарт 400 орчим долларын зээл олгож хямд төсөр байгальд хоргүй такси унаж ахуйгаа өөд татахад нь тусалж байна. ADB такси үйлдвэрлэж байгаа компани яваандаа бүтээгдэхүүнээ гадагш экспортлохоор зэхэж байна. Энэ жил тэд 400 орчим цахилгаан такси үйлдвэрлэж дотоод зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш