Архи ууж согтууран нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт гарчээ. Согтуугаар маргалдан, хутга шөвгөндөө хүрсэн талаарх мэдээллийг өчигдөр 20:30 цагт иргэд цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнуудыг очиход оршин суух хаяггүй 25 настай Л зүрхэн тус газраа хутгалуулан амиа алдсан байж. Харин хамт архидаж уг хэргийг үйлдсэн тус хорооны иргэн мөн л эрхэлсэн ажилгүй 25 настай Б гэгч зугтан алга болсон байжээ. Цагдаа нар шуурхай ажиллан гэмт этгээдийг олж саатуулан шалгаж эхэлжээ.
Г.Цэцэглэн
www.shuum.mn
Г.Цэцэглэн
www.shuum.mn