Одоогоос жил хагасын өмнө Судан гэж Африк тивийн хамгийн том газар нутагтай улс байсан. Харин өнөөдөр энэ улс өмнөд хойд болон 2 хуваагдан нэг үндэстэн хоорондоо дайтаж байна. 2 улс газрын тосны цооногийг хяналтандаа авахын төлөө тулалдаж байна. Өмнөд Суданы арми газрын тосны цооног бүхий хэсэгхэн газрыг хяналтандаа аваад байсан. Харин өнөөдөр Хойд Судан алдсан газраа эргүүлж авахын тулд давшилтанд орж байлдааны онгоцоор агаараас цохилт өгч байна. Гадны сурвалжлагчид байдлыг сурвалжлахаар халуун цэг дээр очиход сөргөлдөгч талуудын хооронд ширүүн тулалдаан болж таарсан байна. Харамсалтай нь тэдэнд хорогдох газар олдсонгүй тэд суман мөндөр дундуур гүйж бодит байдлыг сурвалжилсан байна. Өмнөд Суданы армийн дэслэгч генерал Обуто Мамур Метегийн ярьж байгаагаар хэн хэн нь дайныг хүсээгүй. Суданы арми түрүүлж довтолсон учраас газар нутгаа хамгаалахаар зэвсэг барихаас өөр аргагүй болсон гэж тайлбарлаж байна. Гэхдээ сөргөлдөгч талуудын хэн хэн нь өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хэлдэг юм. Африк тивийн зүүн хойд хэсэг оршдог Судан улс нь Арабын түрэлтийн үед хойд хэсэг нь лалын шашинтай болсон. Харин Өмнөд хэсэг нь Европын колончлогчдын нөлөөгөөр ихэнх нь загалмайн шашинтай болсон. Түүнээс хойш шашин болон үндэстэн хоорондын зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. 1955-1972 онуудад Судааны 1-р иргэний дайн болсон. 1983 онд Суданы 2-р иргэний дайн болсон. 1989 онд Омар Ал-Башир цэргийн эргэлт зохион байгуулж, засгийн эрхэнд гарсан. Түүний дараахан Өмнөд Суданд Автономит эрх олгосон. Гэсэн ч үндэстэн хоорондын болон байгалийн баялгийн төлөөх зөрчил мөргөлдөөн даамжирсааар 2011 онд Өмнөд Судан тусгаар тогнолоо зарласан юм. Гэсэн ч нэг үндэстэн 2 улс болон дайтсаар байна. Shuum.mn