Пакистаны Белужистан мужид олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган сар байгууллагад ажиллаж байсан британийн иргэн лалын шашинтан хулгайлагдсан этгээдүүддээ алуулжээ. Нэгдүгээр сард хулгайлагдсан доктор Халиль Расджед Дейлийн толгойгүй цогцсыг Кветта мужийн төв хотод өчигдөр олсон байна. Хотын дэргэдэх тосгоны цэцэрлэгээс түүний цогцсыг олсон гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. Энэ эмчийг пакистаны талибууд алсан гэсэн бичгийг тэндээс бас олжээ. Их Британийн ГХЯ-ны тэргүүн Уильям Хейг хулгайлагчдын ажиллагааг эрс шүүмжиллээ. “Пакистаны ард түмэнд туслахаар очсон хүнд халдана гэдэг бол үнэхээр ухаан санаанд багтамгүй харгислал юм гэж” британийн ГХЯ-ны тараасан мэдэгдэлд өгүүлсэн байна.