logo
Сэлэнгэ гол бол  Байгалыг бохирдуулах гол эх сурвалж

Сэлэнгэ гол бол Байгалыг бохирдуулах гол эх сурвалж

2012/05/01

Байгал нуурыг судлаж хэвээр хадгалах талаархи олон улсын экологийн хамтын ажиллагаанд зориулсан  арга хэмжээнүүд Парист ЮНЕСКО-гийн төв байранд болж байна. Энэ нуур гариг дэлхийн цэнгэг усны томоохон цөөрмийн хувьд  ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн цэст багтсан юм.

Нуурын байдал Сэлэнгэ голоос ихээхэн шалтгаалж байна. Эдүгээ  Сэлэнгэ Байгалыг бохирдуулах гол эх сурвалж болсон. Сэлэнгэ оросын ба монголын нутаг дэвсгэрээр урсаж байгаа болохоор усы нь хоёр талаас бохирдуулж байгаа боловч  бохирдолын хэмжээ жигд тэгш бус байна. Хорт бодис бүхий бохир усны үлэмж хэсэг нь уул уурхайн үйлдвэрүүд бүхий Монгол улсад ногдож байна. Гэвч хэргийн учир зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй байна гэж  Оросын усны нөөцийн байгууллагын дэд дарга Василий Курьянов хэлээд Монгол улсын аж үйлдвэрийн томоохон хэдэн зангилаа бохир усыг цэвэрлэж байна. Иймээс Сэлэнгэ голыг  том биш жижиг гар үйлдвэр ялангуяа алт олборлох ийм үйлдвэрүүд бохирдуулж байна. Энэ нь орд газрыг эзэмшиж дуусснаас  хойш  нөхөн сэргэх ажил хийлгүй орхисон  үйлдвэрүүдэд бас хамаатай. Товчхон хэлэхэд малтан олборлож аваад явсан байна. Чулуулаг, орд газруудын үлдэгдэлийн хөрс эвдэрч,усанд авахуулж байна. Энэ нь уул уурхайн үйлдвэрийн  бохирдуулах бодис голд шилжин нэвтэрч байна гэсэн үг. Бохир ус цианид, мөнгөн ус, хар тугалга, цайр, фтор, хлорид агуулж байна. Түүнээс гадна голын булингартай ус адгий нь лагтай болгож, Байгал нуурын эрэг хавийн чухал бүсийн байдлыг доройтуулж байна» гэв.

Сэлэнгэ голын сав газрын хот, аймгийн төвөөд ч зохисгүй нөлөөлж байна. Цөөхөн хотын төвд бохир усыг цэвэрлэж, ахуйн хатуу хог хаягдлыг  байгаль орчныг бохирдуулах  аргаар устгаж байна.Зун эрэг дээр байгаа бүх юм нь усанд авахуулж голд шилжиж байна. Хотын аж ахуй төдийгүй хөдөө аж ахуй ч Сэлэнгэд аюултай. Жишээ нь үхсэн мал дарсан газрын асуудлыг өнөө болтол шийдвэрлээгүй байна. НҮБ-ын Байгал нуурын хөтөлбөрийн техникийн захирал Александр Шеховцов тайлбарлан хэлэхдээ

«Үхсэн малын сэг зэм дарсан газрын асуудал бол амины туслах аж ахуйн асуудал мөн. Энд малын сэм зэмийг  чадаж мэдснээрээ л устгаж байна. Биологийн хаягдалд хамаатай  хууль тогтоомжийг Орост ч Монголд ч гүйцээж боловсруулаагүй байна.Малын хагягдлыг яах асуудалд хатуу шаардлага тавих хэрэгтэй. Энэ асуудал аяндаа шийдвэрлэгдэхгүй.Шийдвэрлэхгүй бол хүнд боом халдаж мэднэ. Ийм тохиолдол гараад байна. Шатаах зуухын тоо хоёр улсад хангалтгүй байна. Хүрээлэн буй орчинд хортой нөлөөлөхгүй ариун цэврийн шатаах зуух зайлшгуй чухал» гэв.

Сэлэнгэ голын усны  асуудал манай хоёр орны бохирдлын стандарт өөр өөр байгаатай хэсэгчлэн холбоотой байна. Жишээ нь оросын усны ангилаларр бага зэрэг бохирдсон хэмээн үзэх усыг  Монголд «нормативоор цэвэрлэсэн ус» гэдэг.

Үхсэн мал дарсан газрыг устгах болон цэвэрлэх барилга байгууламж барих, эрэг хавийн нутгийг цэвэрлэж ариутгах зорилтууд улс дамнасан усны нөөц, түүний дотор Сэлэнгэ голын асуудал эрхлэсэн орос-монголын  хамтарсан хэсгийн гишүүдийн уулзалтын протоколуудад тусгалаа олсон юм. Энэ нь голын усыг цэвэрлэх бодит үүргийг монголын талд ногдуулж байна. Жишээ нь голын эхэнд ба ус хамгаалах бүст хайгуул ашигт малтмалын олборлолтыг  хориглосон хууль Монгол улсад хучин төгөлдөр болсон нь нааштай үр дүнд хүрлээ.

«Өнгөрсөн онд Монгол улсад энэ хууль ёсоор уул уурхайн аж үйлдвэрийн 245 үйлдвэрийн ажиллагааг түр зогсоов. Түүнчлэн хориотой 47 хэсэгт ажиллаж байсан 73 зөрчигчийг илрүүлэн торгууль ногдуулав. Оросын талаас ахуйн хатуу хаягдлыг зөвшөөрөлгүйгээр овоолсон газрыг устгаж, захиргааны зөрчилтэй холбогдуулан 28 хэрэг үүсгэсэн юм. Үүний ачаар гурван жилийн дотор усны чанар сайжирсан» гэж Курьянов хэллээ

Аж ахуйн эрчимтэй үйл ажиллагааны нөхцөлд энэ нь чухал үр дүн болсон. Харин Сэлэнгэ голын усыг илүү идэвхтэй цэвэрлэж болно хэмээн мэргэжилтнүүд узэж байна. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн хурдац жилээс жилд эрч хүчээ авч байна шуу. Тус улс экологид илүү их хэмжээний  санхүүгийн хөрөнгө гаргах  боломжтой байна.   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш