Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах хамтарсан комисс байгуулагдлаа. Энэ тухай шийдвэрийг өнөөдөр болсон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас гаргав. Тус комиссыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга ахлаж, бүрэлдэхүүнд нь Гадаад харилцааны яам, Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл оржээ.
Мөн өдрийн хуралдаанаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим журмын төслийг хэлэлцжээ.
Мөн өдрийн хуралдаанаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим журмын төслийг хэлэлцжээ.