Төв Америкийн Никарагуа улсад ижил хүйстнүүдийн дунд миссийн тэмцээн зохиогдсон байна. "Никарагуагийн Гэй Мисс 2012" нэртэй тэмцээн өнгөрөгч бямба гаригт нийслэл Манагуа хотын Ruben Dario үндэсний театрт анх удаа болжээ. Энэ нь ижил хүйстнүүдийн хувьд гэнэтийн зүйл болсон байна.
Ижил хүйстнүүдийн миссийн тэмцээн хэдэн жилийн турш зохиогдсон ч өмнө Ruben Dario театрт гэх мэт нэр хүндтэй газар болж байгаагүй аж. Зарим хүмүүсийн хувьд энэ тэмцээн нь ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэхэд тун чухал зүйл гэнэ. Тэмцээний ялагчаар Бердиен Лавеэска тодорчээ. Тэрээр ярихдаа "Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд болон бусад хүмүүсийн явуулсан тэмцэл үр дүнтэй байсан учраас бид өнөөдөр энэ театрт тэмцээнд оролцож байна" гэжээ.
Никарагуа улсын 13 мужийг төлөөлсөн оролцогчид миссийн тэмцээнд өрсөлдсөн байна. Зохион байгуулагчдынх нь хэлснээр энэ тэмцээнийг Никарагуагийн тэргүүн хатагтай Розарио Мурилло албан ёсоор дэмжсэн бөгөөд ерөнхийлөгчийн тушаал гарснаар тэдний өмнө хамгийн том театрын үүд хаалга нээгджээ.
Никарагуагийн ижил хүйстэн мисс 2012 тэмцээнийг зохион байгуулагч Роберто Боланосын ярьснаар 1990 –ээд оноос хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд энэ төрлийн тэмцээнийг үндэсний театрт зохион байгуулах нь түүний мөрөөдөл байсан байна. 20-иод жилийн өмнө эмэгтэй хувцас өмссөнийх нь төлөө хүмүүс түүн рүү дайрч доромжилдог байжээ.
Боланосын хэлснээр Никарагуа улсын соёл уламжлал, хүмүүсийн сэтгэлзүй ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлахыг хүлээн авахад бэлэн биш байгаа гэнэ.
Гэхдээ тэдний хийх дараагийн ажил нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрүүлэх ажээ.
Э.АМАР