"Turkish Airlines" компани ирэх 7 дугаар сараас эхлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот, Бүгд Найрамдах Киргизстан улсын Бишкек хотууд руу долоо хоногт 3 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо.
Ингэхдээ Истанбул-Бишкек-Улаанбаатар, Улаанбаатар-Бишкек-Истанбул гэсэн чиглэлээр нисэх юм.
Энэ тухай Хамтын ажиллагааны санамж бичигт ИНЕГ-ын дарга С.Батмөнх, Турк улсын Иргэний нисэхийн орлогч дарга Кэйсичи Бахри нар 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зуржээ. Ингэснээр “Turkish Airlines” компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нээгдэж байгаа аж. "Turkish Airlines" компани нь олон жилийн туршлагатай тус компанийн нислэгүүд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн тасалдалгүй, амжилттай тогтмол явагдаж ирсэн нь зорчигч үйлчлүүлэгчдийнхээ талархлыг зүй ёсоор хүлээхийн сацуу Европын шилдэг агаарын тээвэрлэгчээр шалгарсан байна.
Ийнхүү нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хоорондын аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах алхам болж байгаа ажээ.
Ш.Чимэг
МОНЦАМЭ